• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ард түмэн өөрийн улс орноо сайн сайхан байгуулах итгэлтэй, чадалтай бөгөөд дэлхийд өөрийн оруулвал зохих хувь нэмрээ оруулж чадна гэж Хү Жиньтао илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 22:07:04

    1-ний үдээс өмнөх 10 цагт нийслэлийн олон салбарынхны БНХАУ-ын байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаа Тянь ань мэний өргөн талбайд болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төвийн цэргийн зөвлөлийн дарга Хү Жиньтао чухал үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын ард түмэн өөрийн улс орноо сайн сайхнаар бүтээн байгуулах итгэлтэй, чадалтай бөгөөд дэлхийд өөрийн оруулвал зохих хувь нэмрээ оруулж чадах итгэлтэй, чадалтай юм гэжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, Хятадын ард түмэн төрөл бүрийн хатуу бэрх нугарал бүдрэл болон эрсдэл шалгуурыг давж , дэлхийн анхаарал татсан агуу их амжилт олсон. Хойшид Хятад улс Хятадын онцлогтой социалист замаар замнахаа баримталж, өөрчлөлт хийж нээлттэй байлган , шинжлэх ухаанчаар хөгжихөд түлхэц үзүүлэн, нийгмийн эвсэг байдлыг ахиулан, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах үйл явцыг дэмжих болно. "энх тайвнаар нэгдэх, нэг улс хоёр байгуулал хэрэгжүүлэх" чиг шугамыг баримталж, Шянган Аомэнийн урт хугацааны цэцэглэлт хөгжилтэй тогтуун байдлыг хэвээр байлгаж, Тайвань хоолойн хоёр эргийн харилцааны энх Тайваниар хөгжихөд тус дөхөм үзүүлж, эх орноо бүрэн нэгтгэхийн төлөө тэмцэнэ гэжээ.

    Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс биеэ даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлогоо цаашид баримтлан хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замналыг дэмжин, харилцан ашигтай хамтаар ялах стратегийг хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндэс дээр бүх улс оронтой найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж, өнө бат энх тайвантай, хамтаар хөгжсөн эвсэг дэлхий цогцолно гэжээ.

     Дараа нь болсон үндэсний баярын цэргийн парадад, ХАЧА-ын 14 явган хайрцагласан анги, хуурайн хуягт 32 хайрцагласан анги болон агаарын цэргийн 12 шаталсан анги төрийн удирдагч болон бүх Хятадын ард түмний шалгалтыг хүлээв. Үүнд 500 гаруй зэвсэг тоноглол, 150 нисэх онгоц парадад оролцсон нь урьд зохиогдож байсан үндэсний баярын парадуудын дотор харуулсан үндэсний үйлдвэрлэсэн зэвсэг тоноглолын тоогоор хамгийн олон, хамгийн их цар хэмжээтэй удаа болох юм.

    Цэргийн парадын дараа, олон түмний өргөн их жагсаал болж, олон салбарын 100 мянган хүн, 60 цэцэгт машинаар бүрэлдсэн хайрцагласан эгнээ болон уран сайхны тоглолтын 6 эгнээ дараалан өнгөрсөн байна.

     1-ний орой, Тянь ань мэнь өргөн талбайд мөн 50 мянга гаруй хүн оролцсон томоохон хамтарсан үдэшлэг болох бөгөөд 30 минут гаруй үргэлжилсэн цаасан пуужингийн тоглолт үзүүлнэ.

    Өнөөдөр ХОУР нь гадаад оронд зориулсан нэвтрүүлэг, дотоодод зориулсан нэвтрүүлэг, гадаадад газар дээрээс нь хийж байгаа нэвтрүүлэг,интернетийн нэвтрүүлэг түүнчлэн зурагтай нэвтрүүлэг зэрэг таван төрлийн нэвтрүүлгийн арга хэмжээ авч, үндэсний баярын тэмдэглэх ёслолын ажиллагааг бүх талаар мэдээлэх болно.  \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе