• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

60 жилийн ойн өргөн их тэмдэглэх ажиллагаа нь Хятад улсын ололт амжилтуудыг харууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 17:39:57

    Хятад хүмүүсийн хувьд, 10-р сарын 1 нь ер бусын онцгой өдөр юм.

    1949 оны 10-р сарын 1-ний өдөр Хятад улсын талийгаач удирдагч Мао Зэдүн Бээжин хотын Тянь Аньмэнь өргөн талбайд даян дэлхийд хандан, шинэ Хятад улс байгуулагдсаныг тунхагласан юм. 60 жилийн дараах энэ өдөр мөн Бээжингийн Тянь Аньмэнь өргөн талбайд Хятад улс цэргийн парад болон олон нийтийн өргөн их жагсаал явуулж, энэхүү агуу их баярыг ёслон тэмдэглэлээ.

    Бээжингийн цагаар 10-р сарын 1-ний өдрийн 10 цагт, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг бэлэгшээн 60 удаагийн ёслолын бууны дуунд Тянь Аньмэнь өргөн талбай даяар цуурайдснаар Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх өргөн их цуглаан ингэж албан ёсоор эхэлсэн байна.

     Хятад улсын Дарга Хү яЖиньтао эх орондоо үйлдвэрлэсэн Хунчи маркийн суудлын машинаар Тянь Аньмэнь индрийн өмнөх Жинь Шүйчяо гүүрээр гарч Чан Ань гудамжаар баруунаас зүүн тийш алгуурхан явж, цэргийн парадыг шалгав.

    Парадыг шалгаж дууссаны дараа, 3 замын цэргийн хүндэт харуулын анги Хятадын ардын армийн "8.1"-ийн далбааг хамгаалан, хайрцагласан жагсаалын 56 ангийг удирдан, Тянь Аньмэнь өргөн талбайн төв хэсгээр дараалан өнгөрч, шинэ Хятад улс байгуулагдсаны цэргийн 14 дэх парадын үзүүл гийг албан ёсоор эхэлжээ.

    Зэвсэг тоноглолын хайрцагласан жагсаалын 30 анги, нисэх хүчний 12 анги нь Хятад улсын цэргийн парадын түүхэн дэх тоо чанарын "хамг"-ийн дээд төвшнийг тогтоолоо. Зэвсэг тоноглолын хайрцагласан жагсаалаар үзүүлсэн 52 маягийн зэвсэг тоноглол нь цөмөөрөө Хятад улсын бие даан үйлдвэрлэсэн зүйлүүд байгаа юм. урьдчилсан сэрэмж дохиоллын онгоц, шинэ үеийн байлдааны машин, шинэ хэлбэрийн радар, нисэгчгүй онгоц, дагуулын холбоо зэрэг тэргүүний мэдээлэлжүүлэлтийн тоног төхөөрөмжүүдийн 90 хувь нь анх удаагаа парадад оролцож байгаа болно.

    10-р сарын 1-ний өдрийн Тянь Аньмэнь өргөн талбай нь зөвхөн цэргийн парадын талбай төдий биш, нэн ч баяр цэнгээний талбай болжээ.

     66 минут явагдсан цэргийн парадын дараа, "Төрийн далбаа" болон "Үндэсний баяр", он тоолол, "Төрийн сүлд" гэсэн хайрцагласан 2 жагсаалаас бүрдсэн ёслолын анги нь олон нийтийн жагсаалын эхлэл болсон байна. "Улан тугийн магтаал" хөгжмийн эгшиглэн гийн дагуу, 1949 залуу үндэсний баярын жагсаалын түүхэн дэх Хятад улсын хамгийн том төрийн далбаа—Таван таван хошуут улаан туг өндөрт мандуулж, жагсаалын эгнээний хамгийн эхэнд явж, олон салбарын 100 мянган иргэд, 60 цэцэгт машиныг хүрээлэн Тянь Аньмэнь өргөн талбайн төв районд дараалан орж, өргөн талбай дахь 80 мянган хүүхэд залуучуудын зохиосон арын фоны зураг дүрстэй нийлүүлэн, Чан Ань гудамжинд Бүгд найрамдах улсын түүхэн үйл явцыг дахин харуулсан юм.

    "Эх орноо дуулъя" гэсэн дуу нь тэмдэглэх ажиллагааг оргилд гаргасан байна. 

    Тянь Аньмэнь өргөн талбайд болсон цэргийн парад болон жагсаал бол шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн өргөн их цуглаан, нэн ч бүх хятад хүмүүсийн өргөн их баярын ажиллагаа юм.

    Уг ажиллагааг газар нь үзэж сонирхсон хүн бүхэн хамгийн азтай жаргалтай хүн байгаа нь гарцаагүй юм. Төрийн Зөвлөлийн Зөвлөх Вэй Жиньшэн хэлэхдээ:

    "50 жилийн ойн үеэр би ч парадыг газар дээр нь сонирхсон. Нөгөөгийнхтэй зэрэгцүүлэхэд, их адилгүй болсон байна. Бидний зэвсэг тоноглол, тоног төхөөрөмж, хайрцагласан жагсаалууд нь бүр өмнөхтэй маш адилгүй болсон. Энэ нь ардын арми хүчирхэг, итгэл найдвартай, эх орноо хамгаалж, дэлхийн энх тайван байдлыг ханга маш найдвартай хүчин болсныг харуулж байна" гэлээ.

    Бээжин хотын иргэн Ли Дэюй хэлэхдээ: "Энэ парад маш сайн болсон, иргэний хувьд бүх Хятадын ард түмний хувьд, маш их бахархалтай байна" гэжээ.

    Гадаадад байгаа Хятадын харьяат нар ч эх орныхоо хөгжил дэвшлээр бахархаж байна. Канадад нутагшин суугаа Хятадын харьяат Чэнь Ваньхуа хэлэхдээ: "60 жилийн ойн баярт оролцсондоо маш азтай үйл хэрэг болсон гэж бодож байна. Хятад улс дэлхийн энх тайван, орчин ахуйн хамгаалалт, хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт би итгэж байна" гэлээ.

    1949 оноос 2009 хүртэл, цаг хугацааны алгасал төдийгүй нэн ч улс орны бодит хүчний асар том алгасал болох юм.

    Шинэ Хятад улс байгуулагдсан эхний үед, " нэг ч авто машин үйлдвэрлэж чадахгүй байсан" хоцрогдонгуй хөдөө аж ахуйн орон байсан юм. 60 жилийн хөгжлөөр дамжин Хятад улс нэгэнт дэлхийн 3-р том эдийн засгийн орон болов.

    Хятадын цэргийн мэргэжилтэн ноён Дай Шюй хэлэхдээ, энэ удаагийн цэргийн парадаар шинэ Хятад улсын цэргийн хөгжлийг харуулсан байна. 1949 онд зохиосон Хятадын анхны цэргийн парадтай зэрэгцүүлбэл үнэхээр асар том өөрчлөлттэй болсон гэжээ. 

    1949 онд цэргийн парад хийх үед цэрэг ангиуд бүр дайны талбараас саяхан бууж ирсэн болохоор хэн нь ч ёслолын төв алхааг боловсроогүй юм. Үүнээс гадна тухайн үед Хятад улс зэр зэвсэг үйлдвэрлэж чадахгүй, цэргийн үйлдвэр гэж зөвхөн хялбар дөхөмхөн явган буу үйлдвэрлэж чаддаг л байсан болохоор, тухайн үед парадад авч явсан зэвсэг тоноглол бүхнээр дайны талбараас олзолж ирсэн болохоор, хэдэн арван орны зэвсэг байсан юм. Тэр үед зөвхөн хувцас хунараа цэвэрхэн шиг өмсөж, дэрий тэгш жагсаж орсон төдий л юм гэж Дай Шюй хэлсэн байна.

    Шинэ Хятад улс байгуулагдсан эхний 10 жилд, Хятад улс жил болгон цэргийн парад зохиож байсан, өнгөрсөн зууны 60-аад оноос хойш, Хятад улс бэрхшээлт үед орж 5 жил юм уу 10 жилд нэг удаа цэргийн парад хийхээр шийдвэрлэв. Гэвч тухайн үед дотоодын олон зүйлийн шалтгаанаас болж, баримталж чадаагүй. 1978 онд өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш сая Хятад улс 1984 он болон 1999 онд тус бүр цэргийн парад зохиосон байв.

    Өнгөрсөн 10 жил бол Хятадын төрийн хүчин түргэн өсөн нэмэгдсэн 10 жил юм. Бас ч Хятадын армийн өөрчлөлтийн хамгийн зангилаан 10 жил юм. Иймээс үндэсний баярын 60 жилийн том парад нь хамгаас анхаарал татсан парад болжээ. Энэ удаагийн парадын цар хэмжээ болон зэвсэг тоноглол нь Хятадын армийн орчин үеийн байгуулалтыг хоёр өөрчлөлт болон үсрэлтийг харуулсан байна гэж Хятадын цэргийн шинжлэх ухааны хүрээлэнгийн ахлах ажилтан хошууч генерал Лүө Юань үзсэн байна. 

    Цар хэмжээнээс нь авч хэлэхэд, энэ нь цэргийн анги цар хэмжээ тоо хэмжээг эрхэмлэж байснаасаа чанар үр ашгийг эрчимжүүлэх тийш өөрчлөгдөж, хүн хүчний төвлөрсөн байдлаас техник төлөрүүлэх тийш өөрчлөгдөж байгааг харуулж байна. Манай парадад оролцогч цэргийн ангийн шинэ шинжлэх ухаан техникийн агуулагдац ихээр эрчимжсэн байна. Зэвсэг тоноглолын талаас авч хэлбэл, хоёр үсрэлтийг биелүүлсэн байна. Хагас механикжилт, механикжилтаас мэдээлэлжилт руу үсрэн дэвшиж, дан төрлийн байлдааны цэрэг анги байснаас нэгэн цогц болж хамтран байлдах тийш үсрэн дэвшсэн байна гэж Лүө Юань хэлсэн байна.

    Дэлхийн маш олон оронд бүр дурсгалт өдөр болон өргөн их баяр наадмаар цэргийн парад үзүүлэх зуршилтай. Тэхэд парадаар зэвсэгт хүчин болон зэвсэг тоноглолуудаа харуулах нь ч зоршил байгаа юм. Лүө Юань хэлэхдээ, Хятад улс цэргийн парад хийж байгаа нь зэвсэгт хүчнээ гайхуулахын төлөө биш, Хятадын цэргийн анги бол улс орны бүрэн эрх, аюулгүй байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах чухал хүчин болох бөгөөд бас ч дэлхийн энх Тайванийг хамгаалах эрс бат хүчин болох юм гэжээ. 

    Цэргийн парад хийж байгаа тус бие нь даруй цэргийн явдлыг ил тод байлгаж байгаа мөн, бидний санаагаа ил тод болгож, хүчин чадлаа ил тод байлгаж байгаа юм. Олон улсын хамтын нийгэмлэгт цэргийн явдлаа ил тод байлгаж байхаас гадна хамгийн чухал нь манай орны хүн арддаа ч цэргийн хүчнээ ил тод харуулж байгаа хэрэг юм гэжээ.

    Нэгэн орны цэргийн техникийн дэвшлийн ард энэ орны ерөнхий хүчний дээшилсэн байдал харагдаж байдаг юм. Жишээ нь 10-р сарын 1-ний Тянь ань мэний өргөн талбайд болсон тэмдэглэх ёслолын ач холбогдол нь нэн ч алс гүүн байгаа юм. Нэрт эрдэмтэн Чинь Шао-ин тэмдэглэхдээ, энэ удаагын цэргийн парад болон олон түмний жагсаал бол Хятадын нэг тэрбум гаруй хүн ардад тайлан тоглолт үзүүлсэн явдал болох юм. Энэ нь хүн ардынхаа итгэлийг хөвчилж, хүмүүсийн эх оронч сэтгэлийг нэмэгдүүлэх юм гэжээ.

    Тэр хэлэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх жагсаалын хамгийн ил тод онцлог нь хүнээр гол болгосонд оршино. Хүнийг сэтгэлийг нягтруулж, хүнийг зоригжуулж, ирээдүйд Хятад улсыг эрүүл саруулаар хөгжүүлэхэд хүмүүст итгэл зориг нэмэгдүүлжээ. Хятадууд эр орныхоо мэндэлсний 60 жилийн ойд бахархах ёстой. учир нь 60 жилийн туршид Хятад улс ядуу буурай улс орон байснаасаа дэлхийд зохих үр нөлөө бүхий том орон болон хөгжиж, агуу их сэтгэн мандалтын замаар алхсан байна. Хятадын гадаад орон дахь нөлөөл ч өдрөөс өдөр ил тод болж байна. Хятадын засгийн газар өнгөрсөн 60 жилийн ололт амжилт болон туршлагаа эргэн үзэж, дэлхий дахин Хятадын ирээдүйд итгэлтэй байна.

    Хятадын удирдагчдын үзсэнчлэн, Хятад улс дэлхий дахинаас салж чадахгүй, дэлхий дахинд Хятад улс шаардагдана. Ирээдүйд Хятад улс амжилтад хүрэх нь дэлхийд нэн их үр өгөөж авчрах болно гэж Хятад улсын дарга Хү Жиньтао өнөөдөр Тянь Ань Мэний асар дээр ёс төртөйгөөр амласан байна. 

    Тэрээр хэлэхдээ, Хятад улс өөрийн улс орноо байгуулах итгэлтэй хүчинтэй, дэлхийд хувь нэмэр оруулах итгэлтэй хүчинтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе