• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх хамтарсан үдэшлэг болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 22:10:57

     БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх хамтарсан үдэшлэг 10-р сарын 1-ний оройн 20 цагт Бээжингийн Тянь Аньмэнь өргөн талбайд болж, 60 мянга шахам хүн найрлан цэнгэлдэж тоглолт тоглосон байна. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао нарын зэрэг нам төрийн удирдагчид олон салбарын төлөөлөгчидтэй хамтаар уг үдэшлэгт оролцжээ.

     "Миний эх орон" хөгжим эхлэхтэй зэрэг, ёслолын салютын үзүүлэг болж, залгаад "60" гэсэн тооны хэлбэртэй салютын дүрс хэдэн зуун метрийн агаарт илэрснээр, үдэшлэг өнрнөлтөд орсон байлаа.

     Хэдэн арван мянган хүн баярлан дуулж бүжиглэн, Тянь Аньмэнь өргөн талбай баяр баясгалангаар бялхлаа.

     Тоглолтын явцад өндөр, дунд, доор агаарт өнгө бүрийн салютын үзүүлэг болж, Бээжингийн агаарыг чимлээ. Хү Жиньтао нарын зэрэг нам төрийн удирдагчид ард олны дунд очиж, ард олонтой хамтаар дуулан бүжиглэж, үдэшлэгийг орилд нь хүргэлээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе