![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
10-р сарын 1-ний өдөр Бээжинд шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх өргөн их парад болон олон түмний жагсаал явагдсан байна. Монгол улсын сонсогчид баярын захидал ирүүлцгээж, уг үйл ажиллагааны амжилттай болсонд баяр хүргэсэн бөгөөд Хятад улс нэн цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөсөн байна.
Улаанбаатарын сонсогч Онон захидал ирүүлж, эрэлхэг оюун ухаантай Хятадын хүн ард үндэстнээ хөгжүүлэн мандуулж, улс орноо хүчирхэгжүүлэн хүн ардаа баян чинээлэг болгож, социализмыг тал бүрээр бүтээн байгуулж, хатуужилтай тэмцэн ажил үйлсээ бүтээж, өнө удаан түүхтэй өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ дэлхийг гайхуулсан цацран гуй амжилт бүтээсэн байна. Шинэ Хятад улсын мэндэлсний 60 жилийн ойгоо угтаж байгаа үеэр, Хятадын ард түмэнд хамгийн чин сэтгэлийн ерөөлөө дэвшүүлж, Хятадын ард түмэн нэн аз жаргалтай, амгалан тайван, улс орон нь нэн цэцэглэн хөгжихийг ерөөж байна гэж тэмдэглэсэн байна.
Улаанбаатарын сонсогч Бат-өлзий баярын захидал ирүүлж, Хятадын ард түмэн шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойгоо ёслол төгөлдөр халуунаар тэмдэглэж, дэлхийд Хятадын хүчирхэг их цэцэглэн хөгжиж байгааг харуулсан байна. Баяр бахдалаар бялхсан, өлзийт энэ өдөр, Хятадын төр гүрэн төвшин амгалан түмэн олон аз жаргалтай байхыг ерөөж байна гэж тэмдэглэв. \ Пэрлаймаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |