• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын үндэсний баярыг тэмдэглэх ёслолыг өндрөөр үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-02 16:08:14

     10-р сарын 1-ний өдөр шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх ёслол Бээжингийн Тянь Ань Мэний өргөн талбайд боллоо. Цэргийн парад, олон нийтийн жагсаал болон цэнгүүн үдэшлэг зэрэг нь хүмүүст гүнзгий сэтгэгдэл өгсөн байна. Сэтгүүлчийн ойлгосноор, ёслолын арга хэмжээг сонирхсон дотоод гадаадын хүмүүс энэхүү арга хэмжээнүүдийг маш өндрөөр үнэлэн сайшааж байна.

     Сингапурын аж ахуйн нэгжийн эзэн Дү Жичян гэдэг Хятад хүн мөн үдээс өмнөх цэргийн парад болон олон нийтийн жагсаалыг сонирхоод сэтлэг догдлон ингэж ярилаа:

     "Гадаадад амьдарч байгаа Хятад хүн болон Хятадын харьяат болсны хувьд бид маш баярлан гайхаж байна. Манай агуу их эх оронд асар их өөрчлөлт гарсан явдалд бид чин сэтгэлээсээ баярлаж байна. Учир нь бид гадаад оронд олон жил амьдарсан хүмүүс. Манай өвөг дээдсийн эх орон цэцэглэн хөгжиж хүчирхэгжих нь манай бүх дэлхийн олон оронд суугаа Хятад хүмүүсийг улам зоригжуулах болохоор бид эх орныхоо цэцэглэл хөгжлийг ерөөж байна " гэжээ.

     Саудын Арабаас Хятадад суугаа элчин сайд мөн Тянь Ань Мэнь өргөн талбайн зүүн талын ёслолын тайзан дээрээс 1-ний оройн хамтарсан үдэшлэгийн ёслол төгөлдөр байдлыг хараад маш их сэтгэл хөдөлж, аль талаас харсан ч маш гайхамшигтай өргөн цуглаан болж маш сайхан зохион байгуулсан байна. Бид Хятадын засгийн газар болон ард түмэн ийм агуу их амжилт олсонд баяр хүргэж байна. Хятад улс ирээдүйн 60 жилд нэн их дэвшин, нэн их цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөж байна гэжээ. \Пэрлаймаа очуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе