• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын хамтын нийгэмлэг шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа болон дарга Хү Жиньтаогийн хэлсэн үгийг нааштай үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-02 16:10:45

     БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх цуглаан 10-р сарын 1-ний өдөр Бээжингийн Тянь Ань Мэнь өргөн талбайд болов. Ёслол төгөлдөр тэмдэглэх ажиллагаа болон Хятад улсын дарга Хү Жиньтаогийн хэлсэн чухал үг нь олон улсын хамтын нийгэмлэгийн дээд анхаарлыг татсан байна.

     Манай хөрш орон Япон эн тэргүүнд анхаарал хандуулав. Асахи Шимбун сонин, Ёмиүри Шимбун сонин зэрэг Японы гол гол хэвлэл мэдээллийнхэн 1-ний өдөр цэргийн парад болон дарга Хү Жиньтаогийн хэлсэн үгийг хамаг түрүүнд мэдээлжээ. Манай радиогаас Японд суугаа сэтгүүлч Жан Гүөчин танилцуулж хэлэхдээ,

     Асахи Шимбун сонины мэдээлэлд тэмдэглэхдээ, 10 жилийн дараах Хятад улс Бээжинд хамгийн их цар хэмжээтэй цэргийн парад зохиож, дэлхий дахинд хамгийн шинэ маягийн хуурайд баазтай пуужин болон байлдааны нисэх онгоц зэргээ ил болгож, Хятадын армийн зэвсэг тоноглолын орчин үеийн болсныг харуулсан байна гэж тэмдэглэжээ. NHK 1-ний үдийн нэвтрүүлэгтээ Хятадын цэргийн парад болон Хятад улсын дарга Хү Жиньтаогийн хэлсэн үгийг маш түргэн мэдээлсэн байна гэлээ.

     Манай нөгөө нэг хөрш орон БНСУ-ын гол гол хэвлэл мэдээллийнхэн 2-ны өдөр ч шинэ Хятад улсын 60 жилийн ойг тэмдэглэсэн үндэсний баярын тэмдэглэх ажиллагааг мэдээлсэн байна. Манай радиогоос БНСУ-д суугаа сэтгүүлч Жан Лин танилцуулж хэлэхдээ,

     БНСУ-ын Солонгосын Өдрийн Сонин мэдээлэлдээ тэмдэглэхдээ, Хятадын 10-р сарын 1-ний өдөр зохиосон үндэсний баярын парадад нийт 56 хайрцагласан анги болон шаталсан анги оролцож түүхийн тэмдэглэл бүтээлээ. Парадын ёслол дээр Хятад улс анх удаа өөрөө судлан үйлдсэн агаарын радарт сэрэмжлүүлэх нисэх онгоц болон агаарт бензин нэмэх нисэх онгоц зэрэг 52 төрийн шинэ зэр зэвсэг харуулсан дотроос 90 хувийн зэр зэвгийг нь анх удаа гаднынханд харуулж байгаа юм гэж тэмдэглэжээ. Хятадын үндэсний баярын тэмдэглэх ажиллагаа дэлхийн анхаарлыг татлаа гэж мэдээлэлд бас тэмдэглэсэн байна гэжээ.

     Америкийн гол гол хэвлэл мэдээллийнхэн ч 1-ний өдөр шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх ёслолыг дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Үүнээс гадна Орос, Герман, Итали, Польш, Израиль, Египет, Австрали зэрэг орны гол гол хэвлэл мэдээллийнхэн болон удирдах хүмүүс жич залуу оюутан сурагчид шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойн цэргийн парад болон их ёслолыг сонирхсоныхоо дараа Хятадын олсон асар их амжилтыг өндөр үнэлж, Хятад орон хөгжин мандаж, ард түмэн нь аз жаргалтай байхыг ерөөж байна.

     Австралийн том том сонин 1-ний өдөр ил тод байрандаа Хятадын үндэсний баярын том парадыг мэдээлэв. Австраличууд гэсэн сонин тоймчийн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятадын үндэсний баярын парад нь Хятадын хүн ардын итгэлийг нэмэгдүүлэх юм гэжээ. Австралийн банк санхүүгийн шүүмж сонин тэргүүн нүүртээ Хятадын үндэсний баярын парадын зургийг нийтэлж, Хятад улсын өнгөрсөн 60 жилд олсон амжилт ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойших 30 жилд олон улсын байр сууриа ихээр дээшлүүлсэн явдлыг сайшаасан байна. \Пэрлаймаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе