• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад улсын зам" болон "дэлхийн хариуцлаг"-ыг Дарга Хү Жиньтао онцолсон байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-02 16:12:09

      10-р сарын 1-ний өдөр Бээжинд болсон шинэ Хятад улсын үндэсний баярын 60 жилийн ойг тэмдэглэх өргөн их цуглааны чухал агуулгуудын нэг болсны хувьд, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао 8 минут орчим үг хэлсэн байна. Хятад улс Хятадын онцлогтой социализмын замаар замнах шуурхай байр сууриа цаашид баримтлан, дэлхийн энх тайван, хөгжилд хариуцлага хүлээж өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг Дарга Хү Жиньтао дэлхийд хандан илэрхийллээ гэж Хятадын мэргэжилтэн үзжээ.

     ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Сургуулийн ХКН-ын түүхийн заан сургалтын газрын профессор Жү Янь хэлэхдээ, Дарга Хү Жиньтаогийн хэлсэн үг нь хэдийгээр богино авсархан боловч, агуулга баялаг байгаа юм. Дарга Хү Жиньтаогийн үг нь хэв намба эгэл борогжуун, уудам багтаамжтай, маш их итгүүлэх хүчинтэй мөртөө бас хүмүүсийг зоригжуулах хүчинтэй, тэр нь ХКН болон Хятадын ард түмний өөрийн эх орон, дэлхийд маш их үүрэг хариуцлага хүлээж байгаа сэтгэлгээг харуулсан юм гэжээ.

     "Дарга Хү Жиньтаогийн хэлсэн үг нь түүхийг маш сайн нэгтгэн дүгнэсний зэрэгцээ, Хятадын үндэстнүүдийн ирээдүйн төлөв байдлыг ч зөгнөсөн байгаа юм. Дарга Хү Жиньтао шинэ Хятад улсын 60 жилийн түүхийг ярьсан, бас бидэнд өнөө тулгарч буй бодит байдал, үүрэг, Хятад улсын ирээдүйд хэрхэн хөгжих ёстойг ярилаа. Олон улсын хамтын нийгэмлэгт Хятад улсын хариуцах ёстой хариуцлагын тухай ч ярилаа. Түүний хэлсэг үг нь түүхийн хариуцлагат сэтгэлгээ ихтэй, бас маш их бодит учир холбогдолтой байгаа юм" гэж профессор Жү Янь тэмдэглэжээ.

      Энэ он бол шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ой, мөн ч ХКН засгийн эрх барьсны 60 жилийн ойд тохиож байгаа юм. Түүхийг эргэн үзэхэд, ХКН байгуулагдаад 88 жил болж, Хятадын ард түмнийг удирдан өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлээд ч 31 жилийн нүрийг үзэж байна. Дарга Хү йЖиньтаогийн хэлсэн үг нь Хятадын ардын хувьсгал, бүтээн байгуулалт болон өөрчлөлтийн агуу их практикийг эргэн үзэж нэгтгэн дүгнэсэн байна. Түүнд 3 талын гол агуулгыг онцолсон гэж профессор Жү Янь үзжээ.

     "1-д, социализм л сая Хятад улсыг авраж чадна гэдгийг шинэ Хятадын 60 жилийн хөгжил бүрэн гэрчилсэн. Социализмийн замыг сонгосон сонголтын зөв болохыг түүх бүрэн гэрчилсэн юм. 2-т, Өөрчлөлт нээлт гэсэн энэ үндсэн шугамыг бүрэн нотолсон. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлбэл сая Хятад улсыг хөгжүүлж чадна гэж Дарга Хү Жиньтао бас онцолсон байна. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж, Хятадын онцлогтой социализмын замаар замнавал сая нэн цацрангуй ололт амжилтад хүрч чадна. 3-д, Хөгжлийг чухалд үзэж, шинжлэх уханчаар хөгжлийг чухалд үзсэн байна. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлбэл сая хөгжлийн зорилтдоо хүрч чадна. Хөгжил бол өөрчлөлт нээлтийн эхлэл гараа, мөн ч түүний эцсийн зорилт байгаа юм" гэж тэр илэрхийлэв.

     Хятад улс дэлхийн ард түмэнтэй хамтаар өнө үүрд энх тайван, хамтаар цэцэглэсэн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад өөрийн хувь нэмрээ үзүүлнэ гэж Дарга Хү Жиньтао онцолсныг Хятадын нэрт эрдэмтэн Чинь Шяо-ин бас анхааралдаа авлаа.

     "Дарга Хү Жиньтаогийн энэ үг тун гүн утга агуулгатай гэж би үзэж байна. Хятад улс хүн төрөлхтөнд нэн их хэвь нэмэр лавтай оруулна гэж 60 жилдийн тэрдээ, Хятадын тухайн үеийн удирдагч Дарга Мао Зэдүн хэлж өнгөрсөн юм. тухайн үед энэ нь нэг зүйлийн итгэл, нэг зүйлийн хүчин чармайлтын чиглэл байсан. Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж 30 гаруй жил босны дараа, Хятад улс үндэсний ийм хүчин, ийм бодит чадавхтай болж, олон улсын сэтгэхүй, олон улсын хараатай болсон" гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе