Францын Франц Пресс Агентлаг, "Францын 24 цаг", Олон улсын хэвлэл мэдээллийн телевиз, "Фигаро сонин", "Дэлхийн сонин" зэрэг гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 10-р сарын 1-ний өдөр болсон БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн цэргийн парадын өргөн их ёслолыг хамгийн эхэнд мэдээлсэн байна.
Франц Пресс Агентлаг 1-ний өдөр "Хятад улс улс тунхагласан 60 жилийн ололт амжилтаа магтан дуулав" сэдвээр цэргийн парадын өргөн их байдлыг дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Уг мэдээлэлд дарга Хү Жиньтаогийн хэлсэн үгэнд гол анхаарлаа хандуулж, түүний хэлсэн социализм л сая Хятад улсыг аварч чадна, өөрчлөлт нээлттэй байлгавал сая Хятад улсыг хөгжүүлж, социализмыг хөгжүүлж, Марксизмын үзлийг хөгжүүлж чадна гэдгийг шинэ Хятад улсын 60 жилийн хөгжил дэвшил бүрэн гэрчилсэн юм гэсэн үгийг иш татаж тэмдэглэсэн байна. Уг мэдээлэлд цааш нь тэмдэглэхдээ, энэ удаагийн цэргийн парадад харуулсан Хятадын сүүлийн үед үйлдвэрлэсэн зэр зэвсгийн судалгааны амжилтууд нь гадаадын цэргийн мэргэжилтний анхаарлыг маш их татсан байна гэжээ. \Гэрэлт орчуулав\