![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
10-р сарын 1-ний өдөр Тянь Ань мэний өргөн талбайд зохион явуулсан цэргийн парад, олон түмний жагсаал, хамтарсан үдэшлэг зэргийг Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ард иргэд анхаарлаа өргөнөөр хандуулсан байна. Телевизийн нэвтрүүлгийг үзсэний дараа зарим зүтгэлтэд хэлэхдээ, сүр далайцтай гайхамшигтай энэ арга хэмжээ нь урмыг хөгжөөж сэтэл догдлуулсан байна гэжээ.
Тайванийн ETTV, CTI TV, TVBS зэрэг телевизийн гол гол хэрэгслүүд 10-р сарын 1-ний үдээс өмнийн цэргийн парадын бүх явцыг тусгайлан мэдээлж, холбогдох мэргэжилтэн, судлаач зэргийг урьж тойм хийлгэсэн ба орой нь үндэсний баярын үдэшлэг ялангуяа галын наадмын тухай бүрэн мэдээлэл хийсэн байна.
Тайванийн Хятадын радио компанийн мэдээнд тэмдэглэхдээ, Тянь Ань мэний өргөн талбайд болсон цэргийн парад дотоод гадаадынхны анхаарлыг татсан байна гэжээ. TVBS оройн галын наадмыг олон давтаж нэвтрүүлсний зэрэгцээ, энэ галын наадам сүр жавхаатай болж, дэлхийд цар хэмжээгээр хамгийн том галын наадам боллоо гэж тэмдэглэжээ.
Тайванийн хэвлэл мэдээллийнхэн дарга Хү Жиньтаогийн БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх цуглаан дээр хэлсэн үгэнд анхаарал мөн хандуулсан байна. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |