Мягмар, 5 сарын 27, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Польшийн радио телевиз зэрэг мэдээллийн хэрэгслүүд БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн ёслолын арга хэмжээг мэдээлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-02 17:05:35

     Польшийн радио телевиз зэрэг мэдээллийн хэрэгслүүд 10-р сарын 1-ний өдөр БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн цэргийн парад болон ёслолын арга хэмжээнд анхаарлаа хандуулж, холбогдох мэдээлэл хийсэн байна.

    Польшийн Үндэсний телевиз мэдээний булангаар БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн цэргийн парадын өргөн их ёслол болон Тянь Ань мэний өргөн талбайн сүр далайцтай ёслолын арга хэмжээг мэдээлсэн байна.

     Уг мэдээнд тэмдэглэхдээ, Тянь Ань мэний өргөн талбайд болсон өргөн их цэргийн парад нь Хятадын армийн хүчнийг харуулсан байна. 200 мянган хүнийг оролцуулсан баярын жагсаалаар хагас зууныг өнгөрүүлсэн улс орны омогшил болсон байна гэжээ.

     Польшийн худалдааны хамгийн том телевизийн нэг нь болох TVN мэдээлэхдээ, БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн үеэр болсон цэргийн парадаар хамгийн тэргүүний зэр зэвсгийг харуулсан байна гэжээ.

     Польшийн Үндэсний радиогийн мэдээнд мэдээлэхдээ, Тянь Ань мэний өргөн талбайд болсон БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ нь ёслолын 60 буудлагаар эхлүүлсэн байна гэжээ. Уг мэдээнд дарга Хү Жиньтаогийн хэлсэн "социализм л Хятад орныг аварч чадна гэдгийг Хятадын 60 жилийн хөгжлийн түүх гэрчилсэн байна" гэдэг үгнээс иш татаж тэмдэглэжээ. \Номин орчуулав\ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе