• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шянган, Оменийн хэвлэлийнхэн үндэсний баярын тэмдэглэх ажиллагааг тал бүрээр мэдээлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-02 17:08:20

     Шянган, Оменийн хэвлэлийн хэрэгсэл 2-ны өдөр 10-р сарын 1-ний өдөр Бээжинд болсон БНХАУ-ыг байгуулсан 60 жилийн ойг тэмдэглэх цуглааныг өргөнөөр мэдээлж, 60 жилийн турш олсон ололт амжилтыг өндрөөр үнэлсэн байна.

     Шянганы Да гүн бао сонинд тэмдэглэхдээ, үндэсний баярын тэмдэглэх ажиллагаа улс орны олон улс дахь нөлөө тасралтгүй дээшилж байгаа, Хятад улсын олон улсын тавцан дахь нэр хүндтэй байгааг харуулсан байна гэжээ. Шянганы Мин Бао сонин өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао үг хэлэхдээ, нэг орон хоёр системийн чиг шугамыг эрс хэлбэрэлтгүй баримталж, Шянганы урт хугацааны цэцэглэлт хөгжил тогтвортой байдлыг хамгаална гэж илэрхийлсэн нь улс орон Шянган Оменийг чухалд үзэж байгааг харуулж байна гэжээ.

     Оменийн Хотын иргэдийн сонин цэргийн парад болон олон түмний жагсаалыг мэдээлэхийг зэрэгцээ өгүүлэл нийтэлж, энэ 10 жилийн турших анх удаагийн цэргийн парад нь цэргийн төрөл зүйлээр олон, хүний тоогоор олон байж, зэвсэг тоноглол сайн байгаа нь хүмүүст Хятадын цэргийн хүчин тэрчлэн сүүлийн хэдэн жилийн үсрэнгүй дэвшилтийг харуулсан байна гэж тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе