1-ний үдээс өмнө, БНХАУ байгуулагдсаны 60 жилийн үндэсний баярыг тэмдэглэх ажиллагаа Бээжингийн Тянь Ань Мэнь өргөн талбайд өвдөгш ихээр боллоо. Вьетнамаас Хятадад суугаа элчин сайд Нгуен Ван Со гэргийнхээ хамт Тянь Ань Мэньй үзэгчдийн тайзнаас энэ тэмдэглэх ажиллагаа, цэргийн парад, олон нийтийн жагсаал, хамтарсан үдэшлэгийг сонирхсон байна.
Тэрээр хэлэхдээ, шинэ Хятад улсын үндэсний баярын цэргийн парад, олон нийтийн жагсаал болон үндэсний баяраа тэмдэглэх том том арга хэмжээнд би анх оролцож байна. Эн тэргүүнд би Хятад улсын ард түмэнд хамгийн сайн сайхны ерөөл дэвшүүлж, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойд, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилд цацрангуй амжилтад хүрсэнд баяр хүргэж байна. Үндэсний баярын цэргийн парад, олон нийтийн жагсаал нь социализмын орны онцлог болон Хятад улсын тал бүрийн хөгжил, Хятадын иргэдийн омогшилт сэтгэлгээг бүрэн харуулсан юм. Энэ нь мөн Азийн орнууд, Вьетнамын ард түмний омогшил юм гэжээ. \Сарантуяа орчуулав.\