• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын хэвлэлийнхэн Хятадын үндэстний баярыг тэмдэглэх ажиллагаанд өргөнөөр анхаарал хандуулжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-10-03 15:34:03

     Пакистан, Энэтхэг, Болгар, Коста-Рика, Алжир зэрэг орны хэвлэлийн хэрэгслүүд 2-ны өдөр БНХАУ байгуулагдсан 60 жилийн ойн өргөн их тэмдэглэх ажиллагааг үргэлжлэн анхаарч өгүүлэл нийтэлж Хятад улсын 60 жилийн турших эдийн засаг, шинжлэх ухаан техник зэрэг салбарт олсон авга амжилтыг сайшаасан байна.

     Энэтхэгийн Хинду сонин 2-ны өдөр тэргүүн нүүр тээ ерөнхий редактор Нарашимхан Рамын бичсэн Тянь Ань мэн Хятадын сэргэн мандалтыг харууллаа гэсэн өгүүллийг нийтэлжээ.

     Пакистаны Үндэстний сонин, Давн сонин зэрэг 2-ны өдөр тэргүүн нүүртээ өнгөт фото зурагтай мэдээллээр Хятадын үндэстний баярын тэмдэглэх ажиллагааг мэдээлжээ.

      Алжирын Хабар сонин 2-ны өдөр өгүүлэл нийтэлж, Хятад улс 60 жилийн хөгжил тээр өөрийн биеийн хөгжилд зохицсон замналыг олсон байна. Одоо Хятадын эдийн засгийн хүчин дэлхийд 3-р байранд жагсаагдаж, хүмүүсийн амьдралын төвшин нь тасралтгүй дээшилсэн байна. Хөгжлийн явцад зарим асуудал оршиж байгаа хэдий ч дорно дахины аварга хүн зүүднээсээ нэгэнт сэрсэн байна гэж тэмдэглэжээ.

     Болгарын гол хэвлэлийн хэрэгслүүд ч 2-ны өдөр тэргүүн нүүртээ цэргийн парад болон тэмдэглэх ажиллагааны фото зурагтай мэдээлэл нийтэлсэн байна. \Гэрэлт орчуулав\ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе