• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн үеэр гадаадын хүмүүс Хятадын хөгжлийг магтав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-10-03 16:24:35

     Хятадын ард түмэн Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойгоо баярлан тэмдэглэж байгаа үеэр, маш олон гадаадын хүмүүс Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойд баяр хүргэж Хятадын хөгжлийг ихээр магтсан байна.

     Нью-Йор их сургуулийн профессор Али Росе хэлэхдээ, Хятад улс бол дэлхийд хамгийн хүсэл эрмэлзэлтэй бөгөөд хөгжлийн нөөцтэй орон мөн гэжээ.
Харвард их сургуулийн профессор Давид Еллвоод сүүлийн өдөр хэлсэн үгэндээ, Хятадын өнгөрсөн 60 жил дэх өөрчлөлтийг аль ч улс орон өнгөрүүлээгүй юм. Ялангуяа сүүлийн 30 жилд хүн ардынх нь орлого хувь дахинаар өсөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар тэрээр олон улсад улам чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

     Бразилын үндэсний хурлын Бразил Хятадын найрамдлын депутатын хэсгийн дарга, Доод танхимын дарга байсан Алдоо Ребело сүүлийн өдөр Сао Паул сонинд өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, хөдөө аж ахуйн эдийн засагт түшиглэдэг л байсан нь аль эртний түүх болж, дор нэмэлт өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь мөн аль эртнийх нь түүх болж, Хятадын дэвшилт технологийн бүтээгдэхүүн экспортлох хэмжээ нь ихээхэн нэмэгдсэн байна. Хятад улс Бразилын худалдааны чухал түнш болж, хоёр орны хамтын ажиллагаа саруул уудам хэтийн төлөвтэй байна гэжээ.

     Узбекистаны нийслэл Ташкентын нэг жирийн иргэн ёслолын арга хэмжээний нэвтрүүлгийг үзсэний дараа хэлэхдээ, цар хүрээ болон төвшнөөс Хятадын асар их хөгжлийг олж харж болно гэжээ. \Номин орчуулав\ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе