1-ний өдрийн Үндэсний баярын ёслолын арга хэмжээний дараа Тянь Ань мэнь талбай нь 2-ны өдрөөс эхлэн жирийн жуулчдад нээлттэй болгосон байна. Өргөн талбай дээр дэлгэн үзүүлж байгаа 60 цэцэгт тэрэг нь дотоод гадаадын олон жуулчдын сонирхлыг их татаж, хүмүүс булаалдан байж зураг авахуулж байлаа.
Бээжин хотын аялал жуулчлалын газрын бүртгэлийн тоо баримтад харуулснаар, 2-ны өдөр Бээжингийн олон үзэмжит цэгүүдэд ирж жуулчилж байгаа хүний тоо 1-ний өдрийнхөөс тл тод нэмэгдсэн байна. Бүх хотын үзэмжит цэгүүдийн район нь 1-ний өдрийн 14 цаг-аас 2-ны өдрийн 14 цаг хүртэл 1 сая 250 мянган жуулчдыг хүлээн авчээ. \Номин орчуулав\ Пэрлаймаа хянав\