• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Хятад улсын 60 жилийн ололт амжилтыг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд магтаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-03 17:38:07

     Афганистан, Америк, Их Британи, Малайз, Франц, Котта-Дива зэрэг улс орны сонинууд сүүлийн өдөр өгүүлэл нийтэлж, Шинэ Хятад улсын 60 жилийн гэрэл цацрангуй ололт амжилтыг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд магтсан байна.

     Афганистаны англи хэлээр хэвлэгддэг хамгийн том сонин "Обсервашенс" сонин 3-ны өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятад улс нь ХКН-ын удирдлага дор 60 жилийн хугацаанд эдийн засгийн түргэн хурдтай бөгөөд тогтвортой өсөлтийг биелүүлж, дэлхийн хамгийн чухал эдийн засгийн цогцын нэг нь болсон байна.

     Ийм амжилтыг бусад улс орон бүхийл зууны туршид биелүүлэхэд ч бэрхтэй юм гэжээ. Америкийн Чайнис Биз Нюс сонин 2-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, 60 жилийн турш Хятадын ард түмэн эрэлт хайлт болон өөрчлөлт шинэчлэлтийн явцад урагш ахиж, маш олон хөгжсөн орнуудын хэдэн зуун жил явж өнгөрсөн замналыг биелүүлсэн байна. Хятадын үндэстнүүд хойшид агуу их сэргэн мандалтын шинэ замналаар замнах болно гэж тэмдэглэжээ.

    Их Британийн Инансиал Таймс сонин 2-ны өдөр тэргүүн өгүүлэлдээ, БНХАУ-ын байр суурь өдөр ирэх тутам дээшилж байна. ХКН ийм гэрэл цацрангуй амжилтад хүрч чадна гэдгийг 60 жилийн тэртээ хэн ч итгэхгүй байсан. Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлснээр Хятад улсын асар их нөөц хүчин нь дайчлагдлаа гэж тэмдэглэжээ. \Номин орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе