![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хорооноос сурвалжлагчийн мэдээлснээр, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших 60 жилд, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилт асар их амжилтад хүрч, иргэдийн амьжиргааны төвшин тодорхой дээшилж, хоол хүнс, хувцас хүрэлцэхгүй байснаасаа ерөнхийдөө чинээлэгжсэн түүхт чанартай дэвшилд хүрсэн байна.
Хятадын Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хорооны дарга Жан Пин танилцуулж хэлэхдээ, 1949 онд хот суурины иргэдийн хүн тутмын бэлэн мөнгөний дундаж орлого нь 100 юаньд хүрэхгүй байсан бол, өнгөрсөн онд 15 мянга гаруй юаньд хүрч, үнэ ханшны хүчин зүйлийг гаргавал, үнэндээ 19 гаруй дахинаар өссөн байна. 1949 онд хөдөө нутгийн иргэдийн хүн тутмын дундаж орлого нь 50 юаньд хүрэхгүй байсан бол, өнгөрсөн онд 4700 гаруй юаньд хүрсэн байна. Үүний зэрэгцээ, Хятадын хэрэглээний бүтэц улмаар сайжран, хот суурины иргэдийн хэрэглээний бүтэц чинээлэгжсэн хүрээнд хамрагдаж, хөдөө нутгийн иргэдийн амьдрал ч чэнээлэг төвшинд хүрсэн байна гэжээ.
Үүнээс гадна, Хятад улс ядуурлыг бууруулан хөгжүүлэх талаар ч түүхт чанартай амжилтад хүрсэн байна. \Сарантуяа орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |