• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад дахь хятад хүмүүс болон Хятадын харьяат нар үндэсний баяраа тэмдэглэлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-06 17:54:44

     Орон даяар Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа үер, дэлхийн олон газар дахь хятад хүмүүс болон Хятадын харьяат нар
ч эн орныхоо хамт үндэсний баяраа тэмдэглэцгээлээ. Тэд нар үндэсний баярын цэргийн парад үзэн сонирхож, эх орныхоо баян хүчирхэгжсэнд омогшин баярлаж байлаа.

     Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэж, Хятад улс 1-ний өдөр Тянь Аньмэнь өргөн талбайд өргөн их цэргийн парад болон олон нийтийн жагсаал хийв. Ялангуяа цэргийн парад нь дэлхий нийтийн харааг татаж, гадаад дахь хятад хүмүүс, Хятадын харьяат нар омогшин баярлаж байлаа. Германы Берлинд аж төрж байгаа хятад хүн, хатагтай Лю Шүфан нөхрийнхөө хамт орон нутгийн цагаар өглөөний 1 цагаас цэргийн парадыг сонирхсон байна.

     "Шөнө би нөхрийнхөө хамт Тянь Аньмэнь өргөн талбайн цэргийн парадыг сохирхлоо. Би эх орныхоо хөгжил цэцэглэлд омогшиж байна, агуу их эх орон маань хэзээд хөгжин цэцэглээсэй гэж хүсэн ерөөж байна" гэж хатагтай Лю Шүфан хэллээ.

     Бээжингийн Тянь Аньмэний ёслолын тавцан дээр, 2 мянга гаруй хятад хүн, Хятадын харьяат урилгаар цэргийн парадыг сонирхлоо. Японд хэдэн арван жил амьдарч байгаа Хятадын харьяат Жү Жянь-ин хэлэхдээ:

     "10 жилийн өмнө, өөрчлөлт шинэчлэлт хийснээс хойш, асар богино хугацаанд ийм их амжилт олсонд маш баярлаж байна. 10 жилийн дараагаар ийм их өөрчлөлттэй болно гэж 10 жилийн өмнө санаагүй. Энэ удаагийн тэмдэглэх ажиллагаагаар Хятадын 60 жилийн үндэсний хүчин, улс орон өөдлөн дэгжих орчин ахуй, нэн сайхан ирээдүйг тэмцэн олох бүх ард иргэдийн эрэл хүсэл, санаа нэгтэй, хүч нийлсэн үзэл санааг бүр харуулсан байна" гэжээ.

     Цэргийн парад сонирхох, тэмдэглэх бусад арга хэмжээнээс гадна, харь орны нутаг дэвсгэрт таван таван хошуут улаан далбааг намиран мандуулсан нь гадаад дахь хятад хүмүүс, Хятадын харьяат нарын үндэснийхээ баярыг тэмдэглэсэн чухал арга хэлбэр болно. 9-р сарын 20-ний өдөр хятад хүмүүс, Хятадын харьяат нар Америкийн нийслэл Вашингтонд далбаа мандуулах ёслол анх удаа үйлдэв. Цагаан ордны өмнөх ногоон зүлгэн дээр, мянга гаруй хятад хүмүүс, Хятадын харьяат нарын төрийн дууллын эгшиглэнд таван таван хошуут улаан далбааг мандууллаа. Арга хэмжээг зохион байгуулагчийн нэг, Америк дахь Хятадын эх газрын нутгийн нийгэмлэгийн дарга, хатагтай Хэ Шяохүй хэлэхдээ:

    "Өнөөдөр бол БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн баяр. Бид томоохон арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэхийг бодсоор ирсэн. Далбаа мандуулах ёслолыг олон жил бодсон, энэ удаа хэрэгжигдлээ. Хятад орныг нэн олон америкчуудад ойлгуулахыг бид хүсдэг юм. Бид Хятадаас ирсэн, хятад соёл бол бидний амь насны нэгэн хэсэг болох юм. Үүнийг үгүйсгэхийн араггүй, арилгаж арчиж болохгүй. Хятад, Америк хоёр ард түмэн бие биеэ ойлголцож, улам эв найрамдалтай байхыг бид хүсэж байна, энэ бол бидний дэвшүүлж буй хамгийн их ерөөл болно" гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе