• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын үндэстнүүдийн ард түмэн үндэсний баяраа тэмдэглэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-07 16:43:07

      Энэ жилд БНХАУ тунхагласны 60 жилийн ойн баяр тохиож байна. Энэ оны үндэсний баяраар Хятадын үндэстнүүдийн ард түмэн өөр өөрийн онцлогтой арга хэмжээнүүд зохиож баяраа тэмдэглэцгээж байна.

      ӨМӨЗР бол Шинэ Хятад улсын хамгийн эрт байгуулагдсан үндэстний цөөнхийн өөртөө засах район юм. 60 жилд ӨМӨЗР-ны үндэстнүүд эв санаа нэгтэй, нийгэм тогтвортой сайн байдлаа хэвээр хадгалсаар ирлээ. Өнөө, Өвөр Монголын нэг өдөр бүтээсэн эд баялаг нь 1949 оны жилийн нийт хэмжээний 5 дахинтай тэнцэж байна. Эдийн засгийн хөгжлийн хурд 7 жил дараалан үндэсний хэмжээнд тэргүүлсэн байна.

     Үндэсний баярыг тэмдэглэх ажиллагаанд оролцсон Орчон үндэстний Түн мүцао настан бол шинэ Хятад улстай насан цацуу хүн. Тэрээр хэлэхдээ: манайд өнгөт телевизор, хөргөгч, угаалгын машин, телефон утас бүгд байна. Амьдрал ахуй улам сайн болж байна гэжээ.

     "Манай орчон анчид өнгөрсөнд ядуу амьдарч байсан бол, өнөө чинээлэг сайхан аж төрч байна. Энэ бол бүр нам, засгийн хайр халамж юм. Би дахин жаран наслахыг хүсэж байна, манай амьдрал улам сайжирч, улс орон маань баян хүчирхэгжихийг хүсэж байна" гэж Түн мүцао настан хэлж байна.

      Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн Жуан үндэстний Өөртөө Засах Район бол Хятадын үндэстний цөөнхийн хамгийн олон хүн амтай район юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, Гуаншид асар их өөрчлөлт гарсан. 2008 онд Гуаншийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 1950 оныхоос 120 дахинаар өсөн нэмэгдэж, хүн тутмын үйлдвэрлэлийн нийт өрдөг нь 14 мянга 900 юаньд хүрч, 1950 оныхоос 44 дахинаар өсөн нэмэгджээ.

     10-р сарын 1-нд ГЗҮӨЗР-ны үндэстний цөөнхийн 1041 тосгон зэргээр төрийн далбаа мандуулж, төрийн дуулал эгшиглүүлэх өвөрмөц хэлбэрээр шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн баяраа угтжээ. Гуаншигийн Гүйлин хотын Миншин тосгоны хүүхэд багачууд настан буурлууд гэсэнгүй үндэстнийхээ хувцсаар гоёлж баяраа тэмдэглэжээ.

     Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, Төвдийн малчин тариачдын амьдрал ахуй сайжрав. Үндэсний баярын хугацаанд Төвдийн олон газарт олон хэлбэр маягаар баяраа тэмдэглэж, үндэстнүүдийн ард түмэн дуугаа дуулж, бүжгээ бүжиглэж, улс орныхоо баян хүчирхэгжихийг ерөөж байлаа.

     Лхас хотын Дүйлүн Дучин сяний Лю-ү тосгонд аж төрж байгаа Даваасамбуу хэлэхдээ: өнөө, тосгонд цардмал зам нэвтэрсэн, айл өрхүүд зурагт сонирхож, радио сонсож, түгээгүүр ус хэрэглэж, саруул тохилог төвд маягийн давхар байшинд сууж, зарим нь бас суудлын жижиг машин барих болсон байна гэжээ.

     ШУӨЗР бол Хятадын нутаг дэвсгэрээр хамгийн том район юм. Олон жилийн турш, Шиньжяны үндэстнүүдийн ард түмэн эрх тэгш, эв санаа нэгтэй, харилцан туслалцсан, эв зохицонгуй үндэстний харилцааг бий болгожээ. Эдийн засаг түргэн хөгжиж, ялангуяа сүүлийн жилүүдэд Шиньжяны эдийн засгийн хөгжил 6 жил дараалан 2 орон тоогоор өсөн нэмэгдэв.

     Үндэсний баярын хугацаанд, Өрөмч хотын хөл хөгжөөнтэй гудамж захын дэлгүүрүүдийн хаалганд таван таван хошуут улаан далбаа намирч, хотын өргөн талбай, цэцэрлэгт хүрээлэн, гол замуудын хоёр талаар "орон даяар үндэсний баяраа тэмдэглэцгээе" "Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн баяр" хэмээх үсгүүдийг соргог цэцгүүдээр бүрдүүлэн өрж, баярын өдрийн уур амьсгалаар бялхам байна.

     Өрөмч хотын иргэн Ге Хүнмин хэлэхдээ:

     "Ийм өнгө байдал хүмүүст баяр бахдал, өлзий дэмбэрлийг санагдуулна. Манай гэр бүлээрээ энгийн үед цуглаад байдаггүй, баярын өдөр бол бүгдээрээ баяраа сайхан тэмдэглэдэг юм" гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе