• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын 60 жилийн цацрангуй ололт амжилтыг гадаадын хэвлэл мэдэээллийнхэн, мэргэжилтнүүд өндрөөр үнэлцгээж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-10-07 17:36:04

     Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн үеэр, Зимбаве, Ирак, Дани зэрэг улс орнуудын хэвлэл мэдэээллийнхэн болон мэргэжилтэн эрдэмтэн нар өгүүлэл юм уу тойм нийтэлцгээж, Хятад улсын үндэсний өргөн их баяр цуглаанд анхаарлаа хандуулж, Хятад улсын өнгөрсөн 60 жилд хүрсэн цацрангуй ололт амжилтыг өндрөөр үнэлэн сайшаажээ.

     Зимбавейн хамгийн том сонин—"Хошууч сонин"-ы тоймд тэмдэглэхдээ, 60 жилийн шаргуу чармайж ажилласны дүнд, Хятад улс эдийн засгийн талаар цацрангуй ололт амжилтад хүрсэн төдийгүй, улс төрийн талаар ч нэн боловсронгуй болсон байна гэлээ.

     Хятад улс цэргийн парадын энэхүү тавцангаар дэлхийн олон оронд хамгийн шинэ зэвсгээ тодорхой харууллаа, энэ нь Хятад улсын том гүрний итгэлийг үзүүлж байгаа юм гэж Сингапурын "Лянхэ Заобао" сонины өгүүлэлд тэмдэглэжээ. Уг сонины өөр нэг өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятадын цэргийн парад нь зөвхөн зэвсгээ үзүүлж байгаа хэрэг биш, тэр нь энхийн нэг хэлбэрээр Хятадын хүчнийг харуулсан юм гэлээ.

     Иракийн "Ард түмний зам сонин"-д тусгай булангаар Хятад улсын хөгжлийг танилцуулжээ.

     Данийн Копенгаген Худалдааны дээд сургуулийн Азийн судлалын төвийн захирал, Европын нэрт хятад судлаач Кжелд-Ерик-Бродсгаад хэлэхдээ, Хятад улсын үндэсний баярын ажиллагаа нь хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн. Дэвшилт техник, эдийн засгийн салбарт Хятад улс дэлхийн чухал орон болсныг энэ нь харуулж байгаа юм гэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе