• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын хугацаанд соёл урлагийн арга хэмжээ өрнөж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-08 15:12:00

        Энэ жил бол шинэ Хятад улсыг тунхаглан байгуулсны 60 жилийн ой, мөн уламжлалт намрын дунд сарын 15-ны еэвэн сарын баяр нь үндэсний баяртай хамт тохиосон байна. 8 хоногийн урт амралтын өдрүүдэд Хятадууд төрөл садангаа эргэж, аялан жуулчилж амрахаас гадна соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнд оролцох явдал нь мөн тэд нарын амралтын чухал агуулга болсон бөгөөд нэн ч баяр бахархлаа илэрхийлэх чухал арга хэлбэр болсон байна.

        "Сэргэн мандалтын зам" хөгжим бүжгийн тууль 9-р сарын сүүлийн арав хоногоос Бээжингийн Ардын их хурлын ордонд 13 удаа тавигдлаа. Шинэ Хятад улсын 60 жилийн ойд зориулан бэлтгэсэн уран бүтээлийн хувьд энэ тууль нь 150 минутын хугацаанд 1840 оноос 2009 он хүртэлх 169 жилийн Хятадын үндэстнүүдийн ард түмний сэргэн мандалтын замыг харуулж, үндэстний сэргэн мандалтын агуу их хошууч, хайн сүвэгчлэгч, тэмцэгчдийг дуулж, баатарлагаар бие үрэгдсэн ардын баатарчуудыг магтан дуулсан байна. Гүн овогтой бүсгүй 8 настай хүүгээ дагуулан энэ тоглолтыг үзсэний дараа хэлэхдээ:

        Хүний сэтгэлийг донсолгом сайхан бүтээл байна. Түүхийн чухал чухал үйл хэргийг бүх талаар харуулсан бөгөөд тэр бүхнийг цагийн дэс дараагаар оруулаагүй, агуулгыг нь сайхан нэгтгэж харуулсан байна. Өнөөдөр бид түүхийг эргэн харж, Хятад хүний хариуцлагаа ухамсарлан ойлголоо гэжээ.

        Амралтын хугацаанд Бээжинд олон сайхан уран бүтээл тавигдав. Яриан жүжиг, хошин шог, хөгжмийн жүжиг, бүжгэн жүжиг, дуурь, ши янгуу, цирк, хүүхэлдэйн жүжиг гээд 240 тоглолт нийслэлийн хүн ардын нүдийг мялааж, сэтгэлийг догдлуулав. Үүнээс гадна олон түмний соёлын арга хэмжээ болон номын сангуудын зохиосон арга хэмжээ нь хүмүүсийн баярын амралтын агуулгыг баяжуулсан байна.
Эдгээр соёл урлагийн арга хэмжээний ард шинэ Хятад улсын 60 жилийн түргэн хөгжил харагдаж байгаа юм гэж Бээжин хотын Соёлын товчооны орлогч дарга хатагтай Ван Жү хэлээ. Тэрээр хэлэхдээ:

        Манай Хятадуудын уламжлалт соёлд 60 гэдэг бол маш чухал тоо юм. Шинэ Хятад улсыг тунхаглан байгуулсны 60 жилийн ой бол Хятадын хүн бүхний сэтгэлд маш чухал баяр юм. Соёлын ажил төрлийн хувьд 60 жилийн явцад бид гайхамшигтай сайхан, хүн ардын сэтгэлд хүрсэн, давтагдашгүй олон уран бүтээл бүтээсэн, эдгээр тайзны уран бүтээлийг 60 жилийн ойгоор хүн арддаа төвлүүлэн харуулж байгаа нь манай улс орон, манай үндэстэн юу ч үгүй ядуу хоосон байснаасаа өнөөгийн хөгжилд хүрсэн явцын тухай мэдээлэл өгч байгаа хэрэг юм, энгийн үед ийм их нөлөөлөх үр нөлөөтэй мэдээлэл байхгүй юм гэжээ.

        Хятадын зүүн өмнөд нутгийн Жэжян мужид 9-р сарын 26-ны өдрөөс 10-р сарын 11-ний хүртэл соёл урлагийн наадам зохион байгуулж, 20 гаруй арга хэмжээ болон 30 гаруй уран бүтээлийг ард түмэнд өргөн барилаа. Жэжян мужийн Шяо Байхуа Юэжюй жүжгийн чуулганы шинээр тавьсан "Лян Шаньбө хийгээд Жү Нитай" буюу "Хос эрвээхий", Ханжөүгийн Юэжюй жүжгийн хүрээлэнгийн "Бүсгүйчүүдийн гудамж", Жэжян мужийн Бээжин шигийн чуулганы "Бао Ляндэн", Жэяжн мужийн дуу бүжгийн чуулганы ардын зан заншлын дуу бүжиг "Жураг шиг сайхан нутаг" зэрэг олон сайхан тоглолт хүмүүсийн таашаалыг хүлээж байлаа. Үүнээс гадна уран зургийн үзэсгэлэн ч олон бий, жишээлбэл Жэжян мужийн өнөөгийн байдал болон түүхийг харуулсан уран зургийн үзэсгэлэн, Жэжян мужийн оюутнуудын анхны урлагийн наадам, Хятадын биет бус соёлын өвийн үзэсгэлэн зэрэг байлаа.

        Хятадын умард нутгийн Далянь хотод хүмүүс "Үндэсний баяраа угтаж, еэвэн сараа тэмдэглэж, эх орноо магтан дуулах" эх оронч дууны наадам зохиосон байна. \Цэцэн орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе