![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Тун саяхан өнгөрсөн үндэсний баяр болон намрын дунд сарын 15-ны буюу еэвэн сарын баярын урт амралтаар үзэсгэлэн , кино үзэх, тоглолт үзэх зэрэг соёлын үйл ажиллагаа Хятадын олон газрын ард түмний хүрээллийг олж, соёлын зах зээл өрнөн хөгжсөн байна.
Бээжин районд драмын жүжиг, хөгжим бүжиг, балет болон уламжлалт шийг 240 гаруй удаа тоглосон бол Үндэсний музейд болсон "Сэргэн мандсан зам" дуурь нь Хятадын ард түмний үндэсний тусгаар тогтнол, үндэсний баян хүчирхэг болон ард түмний зол жаргалын төлөө тэмцсэн түүхийг бодитоор харуулж, дотоод гадаадын маш олон үзэгчдийн анхаарлыг татсан байна.
Шинжяны Уйгар Үндэстний Өөртөө Засах Районд болсон шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн гэрэл зураг, уран зураг, шуудангийн маркийн үзэсгэлэн 400 гаруй шинэ хуучин зургийг харьцуулан үзүүлсэн байна.
Киноны зах зээл ч өрнөн хөгжиж, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан "Улс тунхагласан их үйлс" кино 400 сая юанийн орлого олсон байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |