• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран ажиллаж эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад хүчин зүтгэл гаргах ёстой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-10-09 15:28:47

      Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ний өдөр Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дээд хэмжээний хурлын нээлтийн ёслолд зориулж хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, Дэлхийн олон газрын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаг үеийн хөгжлийн урсгалд зохицон урт удаан энх тайван, хамтын хөгжил дэвшилтэй, эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахын төлөө чармайх ёстой гэжээ.

     Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, өнөөгийн нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг салбарыг өдөр ирэх тутам хамрах болж, хүний үзэл санаа, ажил амьдралд гүн нөлөөлөх болсон байна. Дэлхийн олон газрын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн давуу тал онцлогоо бүрэн ашиглаж, энх тайван , хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, хамтаар ялалтад хүрэхийг өргөнөөр сурталчилж, багтаамжтай үзэл баримтлалаар дэлхийн олон туйл, эдийн засгийн даяаршил, соёлын олон талт чанарыг бодитойгоор мэдээлж, дэлхийн олон орны хөгжлийн гол урсгал хандлагыг бүрэн тусгаж, хөгжиж байгаа орнуудын хөгжил дэвшлийг халуун сэтгэлээр дэмжин урамшуулах хэрэгтэй гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй мэдээлэл солилцох, хүний хүчний нөөц баялаг , мэдээллийн техник, ажил төрөл хөгжүүлэх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Хятадын Засгийн газар дэмжинэ. Бид холбогдох хууль тогтоомжийн дагуу, мэдээлэл нийтлэхийг эрчимжүүлж гадаадын хэвлэл мэдээллийн байгууллага болон сурвалжлагчдын хууль ёсны эрх ашгийг баталгаажуулж, гадаад хэвлэл мэдээллийн хэрэгслийн Хятад улсад сурвалжлан мэдээлэх ажилд тус дөхөм үзүүлэх болно. Дэлхийн олон газрын хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон орны ард түмэнд Хятад улсыг ойлгуулж, олон орны ард түмэн болон Хятадын ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлэн хөгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.

     Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дээд хэмжээний уулзалтыг Синьхуа хороо зэрэг дэлхийн 8 нэрт хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтаар санаачлан 10-р сарын 8—10-ны өдөр Синьхуа хороо Бээжинд зохион байгуулж хуралдуулах юм. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе