![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Дэлхийн нэрт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагатай хүмүүс 9-ний өдөр Бээжинд болсон Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дээд хэмжээний уулзалт дээр тус тус үг хэлж, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн "Хамтран ажиллах, зохицуулах, хамтаар хожих, хөгжих" гэсэн сайн сайхан эрэл хүсэл, чин үнэнч мөрөөдлөө хамтаар илэрхийлэв.
Синьхуа хорооны дарга Ли Цүнжүнь хэлэхдээ, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойлголцох явцад нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааны дунд нэн их үр нөлөө үзүүлж, хөгжлийн дунд улам их энерги хуримтлуулах ёстой гэжээ.
Ньюс Корпорацын удирдах Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий гүйцэтгэгч Мурдоч хэлэхдээ, тооны хувьсгал нь уламжлалт худалдааны загварыг тууштай өөрчлөв. Хятад улс 30 жилийн өмнө гадаадад нээлттэй байхаар шийдвэрлэсэн шигээ өнөөдрийн Хятад улс тоон системжлэгдэх их хаалгаар алхан орох боломж нээгдлээ гэжээ.
Америкийн Тайм Варнер Турнер Радио Компанийн Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий захирал бөгөөд Зөвлөлийн Ерөнхий захирал Ма Кэбао энэ уулзалтыг зохион байгуулсан Синьхуа хороонд талархал дэвшүүлээд, БНХАУ-ын 60 жилийн ойгоор дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдах хүмүүс цугларан, Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дээд хэмжээний уулзалтаар дамжуулан харилцан итгэлцлээ дээшлүүлж, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа ахиулах болно гэжээ. \Цэцэн орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |