• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иргэдийн засаг захиргааны үндсэн дүрэм тогтоов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-09 17:12:08

     Хятадын Ард иргэдийн засаг захиргааны сайд Ли Шюэжюй саяхан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, 60 жилийн хөгжил, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн турш, Хятадын иргэдийн засаг захиргааны ажилд гарсан хамгийн их амжилт бол "иргэдийн хүндрэл бэрхшээлийг зохицуулан иргэдэд ач тус хүртээх" үндсэн дүрэм тогтоож, 1 тэрбум 300 сая ард түмний наад захын амьжиргааны асуудлыг шийдэж, ард түмний үндсэн эрх ашгийг баталгаажуулсан явдал болно гэжээ.

     Хятадын Иргэдийн засаг захиргааны салбарынхан голдуу нийгмийн авран туслах, нийгмийн асрамж, гамшигтай тэмцэн гамшгаас аврах, анхан шатны ардчиллын байгуулалт, нийгмийн зохион байгуулалтыг удирдах, нийгмийн үйл хэргийг удирдах зэрэг ажил хийж, нүдэн өмнөх хамгийн гол ажил бол иргэдийн амьжиргааны асуудлыг зохицуулах явдал болно. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хот хөдөөгийн оршин суугчдын наад захын амьжиргааг баталгаажуулах систем тогтоогдон боловсронгуй болохын хирээр Хятадын ядуу амьдралтай хүн ардад туслах төвшин ил тодорхой дээшилсэн байна. Энэ оны 7-р сарын сүүлчийн байдлаар, Хятад улс хот хөдөөгийн нийт 23 сая 320 мянган оршин суугчдад наад захын баталгаа хангаж, хөдөө тосгоны 45 сая 340 мянган оршин суугчдад хөдөө тосгоны амьдралын наад захын баталгаа хангасан байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, хот хөдөөгийн оршин суугчдын амьдралын наад захын баталгааг хангахад зориулан Хятадын төв, орон нутгийн санхүү жил болгон төсөв тооцоо хийдэг бөгөөд тусламж үзүүлэх төвшний дээшилхийг дагалдан жил дараалан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж ирсэн байна . Энэ жил Төвлөрсөн төсвөөс 54 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, эдүгээ улс орны эдийн засаг хөгжиж, цогцолбор хүчин эрчимжив. ХКН иргэдийн төлөө засаг барихаар дэвшүүлж, нэн их хөрөнгө мөнгө гарган ядуу амьдралтай иргэдийн амьдралыг зохицуулж байна. Гэлээ ядуу амьдралтай иргэдэд бас олон зохицуулах асуудал оршиж байгаа нь яриангүй. Амьдралын наад захын баталгааг хэрэгжүүлэх явцад ч мөн зарим зохицуулахад нэлээд бэрх асуудал оршиж байна. Гэлээ эдийн засаг нийгмийн хөгжлийг дагалдан улс орны хүчин эрчимжихээр дамжин амьдралын наад захын баталгааны баримжаа ч тасралтгүй дээшилж, энэ систем маань аажмаар боловсронгуй болж дээшилнэ гэдэгт би итгэж байна гэжээ.

     Сайд Ли Шюэжюй орон нутагт томилолтоор очих болгонд ядуу амьдралтай айлаар орж, амьдралын байдлыг нь ойлгодог. Өнчин хүүхэд болон гамшигт нэрвэгдсэн иргэдийн амьдралын байдалд тэр анхаарлаа их хандуулдаг байна.

     Тэрээр хэлэхдээ, бид нэг зар нийтэлсэн. Нэгд, айл өрхөд үрчлүүлсэн өнчин хүүхэд наад захын амьдралын тэтгэлэг 600 юань, асрах газарт байгаа өнчин хүүхэд бүрд 1000 юаний тэтгэлэг олгоно. Хоёрт, хөгжлийн бэрхшээлтэй өнчин хүүхдэд Хятадын хэмжээнд "маргаашийн төлөвлөгөө" хэрэгжүүлж, тохиромжтой үед нь хүн бүхэнд үнэ төлбөргүй мэс засал хийж өгнө. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлээд 5 жил болж , нийт 30 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэс засал хийсэн байна. Гуравт, " Цэнхэр огторгуй төлөвлөгөө" хэрэгжүүлж, хүүхдийн асрамжийн газрын дэд бүтцийн байгуулалтыг өөрчлөн сайжруулсан байна гэжээ.

     Гамшигтай тэмцэн гамшгаас аврах талаар сүүлийн жилүүдэд, Хятад улс гамшигт нэрвэгдсэн иргэдэд түр цагийн тусламж үзүүлж байснаас хөгжөөд системтэй тусламж үзүүлэх болсон байна. Байгалийн хүнд их гамшгийн өмнө, холбогдох салбар 24 цагийн дотор гамшигт нэрвэгдсэн газар очих, авран туслах эд бараа 24 цагийн дотор хүрэх, Төвийн онц байдлын тусламжийн хөрөнгө мөнгө 72 цагийн дотор гамшигт өртсөн нутагт хүрэх болж, гамшгаас авран туслах ажил хөдөө тосгоноос хотод хүртэл өргөжин, гамшгийн дараа авран тусалж байснаасаа урьдчилан сэргийлэх , гамшгийн дараах сэргэн босголтын бүх үйл явцыг хамрах болсон байна. Өнгөрсөн онд гарсан өмнөд нутгийн хүйтэн цас борооны гамшиг, Вэньчуаний хүнд ноцтой газар хөдлөлтийн гамшигт энэ авран туслах арга барил чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

     Өнөө Хятадын нийгмийн авран туслах сүлжээ орон даяарын хот хөдөөгийн нийт оршин суугчдыг хамарсан байна. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе