• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын урт амралт дуусав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-09 10:59:19

       10-р сарын 1—8-н хүртэлх үндэсний баяр болон тэргэл сарын баярын урт амралтын хугацаанд орон даяар хуурай зам, усан замын зорчигч тээвэр тогтуун эмх цэгцтэй явагдаж, давхардсан тоогоор нийт 500 сая зорчигч тээвэрлэж, зорчигчид саатах байдал гараагүй, хос баярын урт амралт амжилттай өндөрлөв гэж Хятадын Үндэсний аялал жуулчлалын газрын 8-ны өдөр нийтэлсэн аялал жуулчлалын мэдээлэлд тэмдэглэжээ.

       Энэ урт амралтын хугацаанд дотоод гадаадын жуулчлал, эх газрын иргэд Шянган, Аомэньд жуулчлах зэрэг аялал жуучлалын гурван том зах зээл их хөл хөөртэй байсныг бүртгэлд харуулжээ.

       Олон улсын банк санхүүгийн хямрал бүрэн дуусаагүй хэдий ч шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ой болон тэргэл сарын баяр зэрэг тохиосны улмаар баярын өдрийн хэрэглээ өрнүүн байдалтай өндөрлөлөө. Энэ жилийн үндэсний баярын хамгийн их хэрэглээ нь дотоодын хэрэгцээг дайчлах талаар мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэснээр макро эдийн засгийн сэргэлтийг ахиулахад орлуулахын аргагүй идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн гэж мэргэжилтнүүд үзжээ. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе