• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баяр болон Ивэн сарын баярын урт амралт амжилттай өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-09 12:10:21

              Хятадын үндэсний аялал жуулчлалын хэрэг эрхэлсэн газрын 8-ны өдөр нийтэлсэн аялал жуулчлалын мэдээнд тэмдэглэснээр, 2009 оны үндэсний баяр болон Еэвэн сарын баярын сүүлчийн өдөр олон газрын жуулчид гэр орондоо саадгүй харьцгааж, их цар хэмжээтэй замын түгжрэл үүсээгүй, урт амралт урагштай төгслөө гэжээ.

              Бүртгэлийг үзвэл, энэ удаагийн урт амралт нь гурван том зах зээлийг зэргээр хөгжөөсөн байна. Тухайлбал, улсын дотоодын аялал жуулчлал хөгжөөнтэй байсан, гадаадад жуулчлах хүмүүс олширч, гадаадад жуулчилсан хүмүүсийн тоо ноднины мөн үеийнхээс их хэмжээгээр нэмэгдсэн. Хятадын эх газрын жуулчдын Шянган ,Омэнь ,Тайваньд жуулчлах нь олширч, жуулчилсан хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиар нэмэгдсэн байна.

              Гадаадын хүмүүсийн Хятадад хийх жуулчлал ч нэмэгдлээ. Олон улсын банк санхүүгийн нөлөөнд хамгийн их өртсөн зах зээлийн хувьд энэ оны 8-р сард Хятадын гадаадын жуулчдыг хүлээж авах хэмжээ алдагдалтай ажиллаж байснаасаа ашигтай ажиллах болж, урт амралтын үеэр гадаадын нэн олон жуулчид Хятадад оронд жуулчилжээ. Үүнд Бээжин хотынхны хүлээж авсан гадаадын жуулчид 70%-иар нэмэгджээ. Чин Дао хотод Америкийн супер хөлөг онгоцоор жуулчилсан 3000 шахам хүнийг хүлээн авч зочилжээ. /Баатар орчуулав /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе