|
|
||
ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын 8-р хурал 10-р сарын 14-нд Бээжинд хуралдана. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао уг хурлыг даргална. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ван Гуан-я саяхан хэлэхдээ: олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг дэлхийн болон бүс нутгийн чанартай өрсөлдөөн сорилт нэмэгдэж байгаа байдалд, энэ хурал нь гишүүн орнуудын эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагаа зэрэг асуудал голцуу хэлэлцэнэ.
ШХАБ нь 2001 оны 6-р сард байгуулагдсан. Гишүүн орнууд нь Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекстан болно. Зуршил ёсоор, гишүүн орнуудын Ерөнхий сайд нар энэ хуралд оролцоно. Хуралд ажиглагч орон Монгол, Пакистан, Иран, Энэтхэг тэрчлэн зочлогч орны зочин Афганистаны Ерөнхий сайд юм уу зохих зэрэглэлийн удирдагч урилгаар оролцоно.
Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ван Гуан-я саяхан Бээжинд хийлгэсэн Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд мэдээ нийтлэх хурал дээр, уг хурлын хэлэлцэх гол сэдвийн талаар танилцуулж хэлэхдээ:
Олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг дэлхийн болон бүс нутгийн чанартай өрсөлдөөн сорилт нэмэгдэж байгаа байдалд, ШХАБ-ын эдийн засаг, нийгэм, соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх, уг байгууллагын эрүүл тогтвортой хөгжлийг хэрхэн баталгаажуулах талаар судалгаа шинжилгээ хийх нь энэ хурлын хэлэлцэх гол сэдэв болно гэжээ.
Түүний танилцуулснаар, улс орнуудын удирдагчид энэ хурлаар, Астанагийн Ерөнхий сайд нарын хурлаас хойш, ШХАБ-ын эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хийсэн хамтын ажиллагааны ахицын байдлыг бүх талаар нэгтгэн дүгнэж, олон улс, бүс нутгийн одоогийн байдалд гүнзгий шинжилгээ хийж, Екатеринбургийн дээд уулзалтын эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгэм, соёлын хамтын ажиллагааны тухай нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, уг байгууллагын дараачийн ажлын тэргүүлэх чиглэл болон гол талаар төлөвлөгөө, байршуулалт хийх юм байна. Хурлын дараа, хамтарсан албан мэдээ нийтэлнэ.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Орос, Дорнод Европ, Азийн судалгааны Газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жян-И хэлэхдээ: энэ нэг жил гаруйн хугацаанд, олон улсын банк санхүүгийн хямралд ШХАБ-ын гишүүн орон бүхэн нөлөөлөгдөв. Уг байгууллагын бүх гишүүн орон аюулгүй тогтвортой байдлаа хэвээр байлгаж, эдийн засгийн асуудлаа шийдэд аюулгүй байдлыг баталгаажуулах нь маш чухал үндэс болох юм. Нөгөө талаар олон улсын банк санхүүгийн хямралын их байдалд, ШХАБ-ын зарим гишүүн орон уг байгууллагаас гаднах зах зээлийн орон зай багассан байна. ШХАБ гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааны нөөц хүчнийг ашиглан, гишүүн орнуудын эдийн засгийн сэргэлтэд туслахын зэрэгцээ, хувь биеийн эдийн засаг болон аюулгүйн хөгжилд ч тус болох юм гэжээ.
Эдийн засаг, нийгэм, соёлын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ, ШХАБ аюулгүйн салбарын хамтын ажиллагааг орхигдуулаагүй. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ван Гуан-я хэлэхдээ: уг бүс нутагт "3 бүлэг хүчин" дахин сэргэж, мансууруулах бодис хил дамнан наймаалах, үндсэн дамнасан зохион байгуулалттай гэмт ажиллагаа үйлдэх явдал газар авч, Афганистаны байдал донслолттой байгаа байдалд, гишүүн орнууд аюулгүйн салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байна гэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |