|
|
||
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 12-ны өдөр Монголын Гадаад хэрэг, худалдааны сайд Сүхбаатарын Батболдтой хэлэлцээ хийх үеэр хэлэхдээ, хоёр орны харилцааг цаашид тасралтгүй урагшлуулахад бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосон 60 жилийн туршид хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын найрсаг харилцаа хамтын ажиллагааны түргэн хөгжлийг Хятадын тал өндрөөр үнэлж, Монголын талтай хамтаар хоёр орны сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн өргөтгөх талаар шинэ ахиц гаргахад бэлэн байна гэжээ.
Хятадтай тогтоосон харилцаагаа Монголын тал маш чухалд үзэж, хоёр орны харилцааны өргөн уудам сайн сайхан хэтийн төлөвт өөдрөг хандаж байгаа, Хятадын талтай найрсаг харилцаагаа цаашид бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтаар хөгжихөд бэлэн байна гэж Батболд хэллээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |