• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн тэнгэрт морин хуурын аялгуу эгшиглэлээ

CRI       (GMT+08:00) 2009-10-13 15:32:07

     Саяхан Далай дундах дорнын сувд хэмээгддэг Бээжин хотын Үндэсний их театрт Монгол улсын морин хуурын чуулгын тоглолт болж тун хөл хөдөлгөөнтэй байв. Морин хуурын хоёр чавхдаснаа уянгат сайхан монгол аялгуу дуурсахаас гадна хятад ардын "Молихуа" дууг Монгол улсын ардын жүжигчин, дуучин Долгорыг дуулахад үзэгчид халуун дотноор алга ташин хүлээн авч байв. Хамгийн гайхалтай нь морин хуурын хоёр чавхдаснаа Хятад-Монгол хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлсэн явдал байв.

     Монгол улсын Морин хуур чуулгын ахлагч, удирдаач, Монгол улсын ардын жүжигчин Батчулуун: "Манай чуулга дэлхийн олон орны театрт тоглолт хийж байсан. Энэ бүгдийн дундаас Хятад улсын Үндэсний их театр хамгийн гайхалтай нь байлаа. Хятад-Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан энэ сайхан театрт тоглолт хийх завшаан тохиосонд бид их баяртай байна" гэж ярьсан юм. Монгол улсын ардын жүжигчин Долгор: "Би анх удаа хятад дуу дууллаа. Намайг хятад ардын дуу "Молихуа"-г дуулахад үзэгчид халуун дотноор хүлээн авсанд би их баяртай байна. Ер нь хятад дуу маш сайхан аялгуутай юм. Би энд дуулсан "Молихуа" дууг цаашид бүр өөрийн болгож, урын сантай оруулна гэж бодож байна" гэж ярьсан юм.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе