|
|
||
Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх цуврал ажиллагааны нэг болох Хятад, Монголын гэрчилгээжүүлэлт, магадлан итгэмжлэлийн симпозиум 13-ны өдөр Бээжинд боллоо.
Хятад, Монголын гэрчилгээжүүлэлт, магадлан итгэмжлэлийн симпозиумыг Хятадын Чанарын Хяналт, Шалгалт, Хорио Цээрийн Үндэсний Ерөнхий газар болон Монголын Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Төв зэрэг байгууллагуд хамтран зохиож байгаа юм. Уг симпозиум дээр, Хятад, Монгол хоёр орны холбогдох байгууллагынхан гэрчилгээжүүлэлт, магадлан итгэмжлэлийн салбар дахь хоёр орны практик туршлагаа солилцож, хоёр орны худалдаанд тус дөхөм үзүүлэх талаар цаашид авах арга хэлбэрийг судлан хэлэлцжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, сүүлийн жилүүдэд, Хятад, Монгол хоёр орны олон салбар дахь харилцаа түргэн хөгжиж, Хятад улс нь 10 жил дараалан Монгол улсын худалдааны хамгийн том түнш болж, 11 жил дараалан Монгол улсад хамгийн их хөрөнгө оруулагч орон болсон байна. \О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |