|
|
||
7 жилийн турш нухацтай бэлтгэл ажил хийгээд 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн бэлтгэл ажил тал бүрээр шувтаргын шатанд орлоо. 10-р сарын 13-ны өдөр гэхэд Шанхайн яармаг эхлэхэд 200 хоног үлдээд байна. Шанхайд "Дэлхийн яармагтай танилцъя" том үзэсгэлэн ажиллуулав. Үүний зэрэгцээ, "Ногоон аялал" , "гар утсаар билет захиалах" зэрэг арга хэмжээнүүд ч Шанхайд зэрэг явагдсан байна. Дэлхийн улс түмэнд нэг удаагийн амжилттай, гайхамшигтай, мартагдашгүй Дэлхийн яармаг хүртээхийн төлөө Хятад улс бүх хүчээрээ чармайна гэж зохион байгуулагч тал илэрхийлсэн байна.
Өнөөдрийн байдлаар, дэд бүтцийн байгуулалт шувтарч эхэлсэн бөгөөд дэлхийн олон орон болон олон улсын байгууллагын дэлгэн үзэсгэлэнг хүлээн авч байна. Үүнд Хятадын үзэсгэлэн болон муж хотуудын үзэсгэлэн ч байгаа. 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн үзэсгэлэнд дэлгэх зүйлээ тавих бөгөөд, олон улс орны түрээсэлсэн хэсэг ордон танхимыг шилжүүлэн өгсөн байна. Маш олон өөрөө байгуулсан ордон танхимын босголт ч их түргэн байна. Шанхайн яармаг удалгүй үзэсгэлэн өрж тавих үедээ орох болно, Яармагт оролцсон талынханд бид сайн чанарын үйлчилгээ хангах болно гэж Шанхайн хотын байнгын ажил хариуцсан дарга, Шанхайн яармагийн байнгын орлогч дарга Ян Шюн хэлжээ.
Тэрээр цааш нь танилцуулан хэлэхдээ, оны сүүлч гэхэд зохион байгуулагч тал Дэлхийн худалдааны яармагийн хүрээлэнд байнгын чанартай ордон танхим болон түр цагийн ордон танхимыг барьж байгуулж дуусах болно. Бусад улс орон газар нутаг болон аж ахуйн нэгжийн бие даан байгуулсан ордны байгуулалт явагдсаар байна. Одоогийн байдлаар, бие даан байгуулахаар төлөвлөөд байгаа гадаадын 42 орон үзэсгэлэнд оролцохоор гэрээнд гарын үсэг зураад байгаа бөгөөд 38 нь барилгын ажлаа эхлүүлээд байна. Ингэснээр жилийн эцэс гэхэд 20-ыг нь барьж байгуулж дуусах төлөвтэй байна. Хятадын Үндэсний ордон, тоглох урлагийн төв, гол сэдэвт ордны ерөнхий төрх нь нэгэнт гарсан бөгөөд Хятадын Үндэсний ордныг Хятадын онцлогтой улаан өнгөөр ширдэж будсан байгааг сурвалжлагч үзэсгэлэн яармагийн хүрээлэнгээс харсан байна.
Америкаас ирсэн сэтгүүлч Жим Томпсон бол Дэлхийн аялал жуулчлалын холбооны гишүүн. Нэг жилийн өмнө Шанхайн яармагийн хүрээлэнд сурвалжилга хийсэн. Жилийн дараа эндэхийн өөрчлөлтийг тэрээр "гайхамшиг" гэдгээр дүрсэлж байна.
Эндэх миний гайхлыг төрүүлж байна. Жилийн өмнө энд ирэхэд барилга байшин гэж байгаагүй, одоо бүр өөр болчихсон байна. Ёстой гайхамшигтай юм. Хятадын танхимын барилга авгаа сүрлэг, гүн сэтгэгдэл төрүүллээ гэжээ.
Дэлхийн яармаг хөгжиж байгаа оронд анх удаагаа зохиогдох гэж байна. Олон улсаас Шанхайн яармагт оролцох тоо түүхэнд хамгийн олон болох болно. Одоогийн байдлаар 192 орон болон олон улсын 50 байгууллага яармагт оролцохоо нотлоод байна.
Шанхайн яармаг нээгдэх ойртох тутмаа Шанхайнхан ажлын гол талаа тээвэр эрхлэлтэд шилжүүлж, жуулчдыг хүлээн авах нь тээвэр эрхлэлтийн хамгийн чухал тал болно. Өнөө холбогдох тал Шанхайн яармагийн аюулгүй байдлыг хамгаалах, зам харилцааг зохион байгуулах, хүнсний аюулгүй байдал, сайн дурынхныг зохион байгуулах, жуулчдыг хүлээн авах ажлуудын төслийг боловсруулан тогтоож, хэрэгжүүлж байна.
Өнөө гадаадын олон жуулчид Шанхайн яармагтай танилцах тухай лавлан асууж байна. Иймээс Шанхайн яармагийнхан бодитой төсөл боловсруулж байна гэж Шанхайн яармагийн газрын дарга Хүн Хао хэлж байна. \Номин орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |