|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагт оролцох ШХАБ-ын гишүүн орнуудад Хятад улс хөрөнгө мөнгөний дэмжлэг олгоно. Хятадын тал хөрөнгө мөнгөний дэмжлэг олгож, ШХАБ байгуулагдсан газартаа даян дэлхийд хөгжлийн амжилт бүтээмжийг харуулах болно гэжээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 8-р бага хурал мөн өдөр Бээжинд болсон байна. Бага хурал өндөрлөсний дараа ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нар хамтаар сэтгүүлчидтэй уулзсан байна. Энэ үед Вэнь Жябао ийнхүү хэлжээ.
Вэнь Жябао танилцуулж хэлэхдээ, Хятадын тал хөрш орнуудтай найрсгаар харьцаж, хөрш зэргэлдээ орнууддаа авах дипломат бодлогын чиглэлээ цаашид эрс баримталж, бүс нутгийн олон орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулахыг биелүүлэх болно гэж энэ удаагийн ерөнхий сайд нарын бага хурал дээр Вэнь Жябао дахин нотолсон байна. Банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааны хөрөнгө оруулалтын аюулгүй болон тус дөхөм үзүүлэхийг ахиулж, эдийн засаг техникийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжилтийг түргэтгэж, хамтын ажиллагааны зам сувгийг тэлж өргөтгөх зэрэг санал болон хөгжлийн сэтгэлгээг тэрээр мөн дэвшүүлсэн байна.\Хүчит орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |