|
|
||
Америкаас Хятадад суугаа элчин сайд Жон Хунцмен 14-ний өдөр Шанхайн яармагийн Америкийн ордны ган бүтцийн дуусах ёслолд оролцсон байна. Энэ удаагийн яармагаар дамжуулж Америкийн эрч хүч болон соёлыг Шанхайн яармагийн 70 сая жуулчдад харуулахыг хүсэж байна гэж элчин сайд илэрхийлэв.
Өнөөдөр Америк Хятадын харилцаа нэлээд ахицтай түргэн хөгжиж байна. Шанхай бол маш өвөрмөц хот юм. 1972 онд хоёр орон "Шанхайн албан мэдээ "нийтэлж, Америк Хятадын харилцаа эндээс эхэлнэ гэж байжээ. Өнөөдөр энд Америкийн Үндэсний ордны суурь хана босгох ёслолд оролцож байгаа бөгөөдэнэ удаагийн их яармагт оролцсондоо Америк хичнээн их баяртай байгааг та бүхэнд зүйрлэн хэлэх аргагүй байна. Шанхайн яармаг нээгдэхэд 199 хоног үлдлээ. Америк энэ олдошгүй сайхан боломжоор, өөрийн эрч хүч, өөрийн бүтээлч чанар, худалдаа, шинжлэх ухаан болон соёлоо дэлхийд таниулж, бидний хамтран ажиллах хүсэл санаагаа Хятад болон дэлхий дахинд ялангуяа Хятад улсад харуулах хүсэлтэй байна гэж элчин сайд Жон Хунцмен илэрхийлжээ. /Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |