• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орнууд олон салбарын хамтын ажиллагааг ихээр хөгжүүлэх болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-14 18:05:49

     ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 8-р бага хурал 14-ний өдөр Бээжинд болсон байна. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао хурал дээр хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнууд эдийн засаг, худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам харилцаа, соёл, байгаль орчныг хамгаалах зэрэг салбар дахь солилцоо болон хамтын ажиллагаагаа ихээр хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх хүчин чадал болон эрсдэлээс хамтаар сэргийлэх хүчин чадлаа дээшлүүлэх болно гэжээ.

     Вэнь Жябао хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэхдээ, энэ удаагийн хурлаар өнгөрсөн нэг жил шахмын хугацаан дахь ШХАБ-ын эдийн засаг, хүмүүнлэг соёлын салбар дахь хамтын ажиллагааны ахиц бүтэмжийг дүгнэж, "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" болон энэ оны 6-р сард Екатеринбургт болсон чуулга уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголт, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна гэжээ. \Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе