• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын үйлдвэр худалдааны чуулга уулзалт Бээжинд болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-14 18:14:22

     ШХАБ-ын үйлдвэр худалдааны чуулга уулзалт 14-ний өдөр Бээжинд нээгдэв. Хятадын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян чуулга уулзалтад оролцон чухал үг хэллээ.

     Эх сурвалжаас үзвэл, уг чуулга уулзалт нь "ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн хөгжил дэвшлийг хамтаар байгуулъя " уриан дор болж, Киргизийн Ерөнхий сайд Игорь Чудинов, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нургалиев , ШХАБ-ын аж ахуйн нэгжийн хорооны дарга Мезенцев тэрчлэн гишүүн орнуудын эдийн засаг худалдааны салбар, аж ахуйн нэгжийн хороо, банк хоорондын нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөлөгч 600 гаруй хүн хуралд оролцов.
ШХАБ 2001 онд байгуулагджээ. Тэр нь Хятадын нутагт тунхаглан байгуулагдсан, мөн Хятадын хотын нэрээр нэрийдсэн анхны олон улсын байгууллага юм. Уг байгууллагад Хятад, Орос, Казахстан, Киргиз , Тажикстан болон Узбекистан зэрэг 6 гишүүн оронтой юм. \орчуулсан редактор Урангоо \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе