• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын 60 жилийн ойн тосон будгийн үзэсгэлэн Бээжинд болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-14 11:11:11

      10-р сарын 13-ны өдрийн үдээс хойш, Хятад Монголын дипломат харилцаа байгуулсан 60 жилийн ойд зориулсан тосон будгийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Бээжингийн үндэстний соёлын ордонд нээгдэж, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Исмайл Теливарди, Хятадын ард түмний Гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн орлогч дарга Фэн Зүөкү, Монгол улсаас Хятадад суугаа элчин сайд Галсангийн Батсүх зэрэг хоёр орны олон салбарын 100 гаруй хүмүүс оролцсон байна.

      Тус тосон будгийн үзэсгэлэнд хоёр орны ард түмний найрамдал, хоёр орны дээд давхаргын харилцаагаар гол сэдэв болгосон 30-аад зураачийн 60 гаруй уран бүтээлийг дэлгэн үзүүлсэн юм.

      Эх сурвалжаас үзвэл, уг үзэсгэлэн 12-ноос 14-ний өдрүүдэд нийтэд дэлгэн үзүүлнэ. Эдгээр бүтээлүүдийн дунд, дипломат харилцааны 60 жилийн туршид хоёр орны удирдагчдын уулзалтын түүхт цаг мөчийг тодруулсан бүтээлүүд , түүнчлэн Монголын аж амьдрал, байгалийн сэдэвт хуулбар зургийн бүтээлүүд багтжээ./Хүчит мэдээлж, Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе