• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүлээн авалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-14 14:00:46

       10-р сарын 13-ны орой Хятадын Ардын Гадаад Орнуудтай Найрамдлаар Харилцах Нийгэмлэг , Монгол Улсаас Хятадад суугаа элчин сайдын яам хамтран Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүлээн авалт хийв. БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Смайл Теливарт, Үндэсний цөөнхийн хэрэг эрхэлсэн үндэсний хорооны дарга Ян Жин, Монгол Улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Сүхбаатарын Батболд, Монгол Улсаас Хятадад суугаа элчин сайд Галсангийн Батсүх нар хүлээн авалтад оролцов.

       Хятадын Ардын Гадаад Орнуудтай Найрамдлаар Харилцах Нийгэмлэгийн дарга Чэнь Хаосү үг хэлж, дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ой бол хоёр орны найрсаг харилцааны түүхэн дэх тэмдэглэлт чухал өдөр, ирээдүйн харилцааны хөгжилд залгамж хөгжлийн чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм. Энэ ой болон "Хятад, Монголын найрамдлын жил"-ээр гараа болгож, "Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-ний үзэл санааг мөрдөн Монголын ард түмэнтэй хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан дэмжин харилцан тусалж, Хятад, Монголын харилцааг бүх талаар хөгжүүлэхийн төлөө хамтаар чармайхад бэлэн байна гэж тэмдэглэв.

       Батболд сайд хэлэхдээ, ирэх жаранд Монгол, Хятадын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааны төвшин байнга дээшилж, хөгжлийн хэтийн төлөв нь нэн сайн , саруул уудам байх болно гэдэгт гүнээ итгэж байна гэжээ.\Хүчит мэдээлж, Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе