• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 8-р бага хурал Бээжинд эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-14 11:04:16

           Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 8-р бага хурал Бээжинд болж, Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао хурлыг даргалжээ.

           Үдээс өмнө 9 цаг 45 минутад Ерөнхий сайд Вэнь Жябао Ардын Их хурлын ордны хойд танхимд хуралд оролцохоор ирсэн Орос, Казахстан, Киргиз, Тажикстан болон Узбекистаны ерөнхий сайд нарыг угтан авсан байна. Дараа нь зургаан ерөнхий сайд нэг цагийн хуралдаан хийлээ. Үдээс өмнө 11 цагт Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орны зургаан ерөнхий сайд ажиглагч орон Монгол, Пакистан, Иран, Энэтхэг, тэрчлэн зочин орон Афганистаны удирдагчтай их цар хэмжээнд хэлэлцээ хийх болно. Хуралд оролцож байгаа удирдагчид гарын үсэг зурах ёслолд оролцох бөгөөд сэтгүүлчтэй уулзах юм.

           Хятадын ГХЯ-ны мэдээлснийг үзвэл, энэ удаагийн хурал гол төлөв гишүүн орнуудын эдийн засаг болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх асуудлыг авч хэлэлцэх юм. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе