Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 8-р бага хурал 14-ны өдөр Бээжинд болж, Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао хурлыг даргалжээ. Гишүүн зургаан орны ерөнхий сайд нарын бага хэмжээний хурал дээр Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, энэ удаагийн ерөнхий сайд нарын хурлын гол агуулга бол олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг дэлхийн чанартай, бүс нутгийн чанартай өрсөлдөөн сорилтын нөхцөлд тус байгууллагын эдийн засаг болон хүмүүнлэгийн ажилч хэрэгч хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэхийг судлах юм. Олны хамтын чармайлтаар хурал нааштай үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Үдээс өмнө 9 цаг 45 минутад Ерөнхий сайд Вэнь Жябао Ардын Их хурлын ордны хойд танхимд хуралд оролцохоор ирсэн Орос, Казахстан, Киргиз, Тажикстан болон Узбекистаны ерөнхий сайд нарыг угтан авсан байна. Дараа нь зургаан ерөнхий сайд нэг цагийн хурал хийсэн байна.
Үдээс өмнө 11 цагт Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүнзургаан орны ерөнхий сайд ажиглагч орон Монгол, Пакистан, Иран, Энэтхэг, тэрчлэн зочин орон Афганистаны удирдагчтай их цар хэмжээнд хэлэлцээ хийх болно. Хуралд оролцож байгаа удирдагчид гарын үсэг зурах ёслолд оролцох бөгөөд сэтгүүлчтэй уулзах юм. \Г. Сайн-Өлзий орчуулав.\