|
|
||
Хятадаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Юй Хүн-ё 14-ний орой хүлээн авалт хийж, Хятад Монгол дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг халуунаар тэмдэглэв.
Монгол улсад айлчилж байгаа Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Сан Гүөвэй нарын зэрэг болон Монгол улсын Их хурлын орлогч дарга Гаваагийн Батхүү нар хүлээн авалтад оролцов.
Хятадаас Монгол улсад суугаа элчин сайд Юй Хүн-ё үг хэлж, 1949 оны 10-р сарын 16-ны өдөр Монгол улс шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоож, БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орны нэг болсон байна. Хятад Монгол хоёр орон улс төрийн талаар харилцан итгэлцсэн, эдийн засгийн талаар харилцан ашигтай, соёлын талаар харилцаа холбоотой дипломат хамтын ажиллагааны сайн сайхан байдлыг тогтоож, хоёр орны харилцаа сайн сайхан хөгжих замаар замнаж, хоёр орны ард түмэнд бодитой ашиг хүртээж байна гэж тэмдэглэжээ. \орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |