|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар 15-ны өдөр харилцан баярын цахилгаан утас илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд цогтой халуун баяр хүргэв.
Хү Жиньтао баярын цахилгаан утсандаа, дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжив. 1994 онд хоёр орны өөрчлөн тогтоосон "Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ" нь хоёр талын харилцаанд улс төр, эрх зүйн нэн бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна. 2003 онд Хятад, Монгол сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцаа тогтоож, шинэ зууны хоёр орны харилцааг хөгжлийн шинэ үе шатанд оруулав. Хятад, Монголын харилцааг Хятадын засгийн газар чухалд үзэж байгаа, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндэс дээр Хятад, Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааг хөгжүүлэх нь манай эрс хэлбэрэлтгүй чиг шугам мөн. Монголын талтай хамтаар нааштай байр сууриар хоёр орны бүх салбар, бүх давхаргын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, өнө мөнхийн сайн хөрш, сайн анд, сайн түнш бололцоход Хятадын тал бэлэн байна гэж тэмдэглэжээ.
Элбэгдорж баярын цахилгаан утсандаа, дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш Монгол, Хятадын харилцаа түүхийн шалгалтыг даван туулж, тасралтгүй хөгжив. Ялангуяа дарга Хү Жиньтао 2003 онд Монголд айлчлах үед хоёр орны харилцаа сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцаа болон дээшилж, хэлбэр болон агуулгын хувьд бүх салбарт тасралтгүй баяжин хөгжив. Монголын тал үүнд сэтгэл хангамжтай байгаа ба хоёр орны харилцааны ирээдүйд итгэл төгс байна гэж тэмдэглэжээ.
\ Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |