• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын ерөнхий сайд нарын хурал мэдэгдэхүйц үр дүнд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-15 17:58:22

           Пакистаны Ерөнхий сайд Суйд Юсуф Раза Жилани 15-ны өдөр Бээжинд сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орны ерөнхий сайд нарын 11-р бага хурал мэдэгдэхүйц үр дүнд хүрч, Пакистаны тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, уламжлалт найрамдлаа бэхжүүлэн, олон салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагааг түлхэн ахиулж, хоёр орны харилцааны цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

           Жилани эн түрүүнд шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойд баяр хүргэж хэлэхдээ, энэ бол Хятадын ард түмний баярлан тэмдэглэх цаг мөч, мөн Пакистаны ард түмний баярлан тэмдэглэх цаг мөч гэсэн байна. Тэр ШХАБ-ын хурлын холбогдох асуултанд хариулж хэлэхдээ, Пакистан нь ШХАБ-ын ажиглагч орны хувиар хурал дээр олон санал санаачлага гаргасан бөгөөд эдгээр нь Пакистан болон бусад гишүүн орнуудтай дэд бүтэц, ус цахилгаан, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна гэжээ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе