• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эвсэг зохицонгуй дэлхийг хамтаар байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-19 17:18:16

     10-р сарын 1-ний БНХАУ-ыг тунхаглан байгуулсаны 60 жилийн ойн ажиллагаанд, Хятад улсын дарга Хү Жиньтао 8 минутын үг хэлжээ. Хятад болон гадаадын харилцааны тухай хэлэхдээ тэрээр "энх тайван" гэдэг үгийг олон дурдсан бөгөөд дэлхийн олон орны ард түмэнтэй хамтаар өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй ертөнцийг байгуулахад тус дөхөм үзүүлэх болно гэж дахин нотолсон юм. Энэ нь Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа нааштай биелүүлж байгаагийн илрэл бөгөөд "эвсэг зохицонгуй ертөнц"-ийг байгуулах үйл явцад Хятад улс нааштай бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэж холбогдох мэргэжилтэн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

     Хү Жиньтаогийн хэлсэн үгэнд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөнөөр анхаарлаа хандуулжээ. "Хятадын ард түмэнд дэлхийд өөрийнхөө хувь нэмрээ оруулах итгэл зориг болон хүчин чадал байна" гэдэг үгийг Блоомберг агентлаг иш татаж тэмдэглэжээ. Хятад улсад яагаад ийнхүү итгэл зориг байгаа тухай Хятадын Орчин үеийн олон улс судлалын хүрээлэнгийн Дэлхийн эдийн засгийн судалгааны газрын дарга хатагтай Чэнь Фэн-ин хэлэхдээ, энэ нь Хятадын эдийн засгийн хөгжлийн үндсэн дээр тулгуурласан юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, өнгөрсөнд бид дэлхийн эдийн засгийн өсөлтийн нэгэн бүрэлдэхүүн байсан бол энэ удаагийн хямрал тэрчлэн хойшдын хөгжлийн явцад Хятад улс нь дэлхийн гол хөдөлгүүр хүчин болж болзошгүй юм. 10 жилийн өмнө Хятадын бодит хүчин хүрэлцэхгүй байсан бол өнөөдөр дэлхийн 3-р байранд жагсаагдаж, хямрал өнгөрсний дараа хоёрдугаарт орох боломжтой байна. Ийм болохоор Хятад улс дэлхийд нэн их хувь нэмэр оруулж чадна гэж хэлж байгаа юм. Бидний олон улсын үүрэг хариуцлага илэрхий дээшилж, дэлхийн хөгжил нь Хятадад маш чухал, Хятадын хөгжил ч дэлхийд маш чухал юм гэжээ.

     Хэрэг дээрээ, Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш, 1997 оны Азийн банк санхүүгийн хямрал тэрчлэн энэ удаагийн дэлхийн хямралаар дамжиж, найдвартай түнш болохоо дэлхийд нотлогдсон байна. Эдийн засгийн салбараас гадна улс төрийн хувьд Хятад улс дэлхийн гол гол том орнуудтай эрүүл саруул тогтвортой харилцаа тогтоожээ. Цэргийн ажиллагааны талаар, олон улсын энхийг дэмжин сахиулах ажиллагаанд оролцох хүний тоо тасралтгүй нэмэгдэж, үүрэг гүйцэтгэх салбар ч тасралтгүй өргөжсөн байна. Өнөө Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 байнгын гишүүн орны дотор энхийг дэмжин сахиулах хүчнийг хамгийн олон илгээсэн орны нэг болжээ. Шинэ зуунд орсноос хойш, Хятад улс терроризмын эсрэг, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх, цаг уурын өөрчлөлтөд хамтаар нүүрлэх зэрэг дэлхийн чанартай асуудлын зөвшилцөл болон зохицуулах ажиллагаанд нэн өргөнөөр оролцох болсон юм.

     Эдгээр ажиллагаа нь Хятад улсын энх тайван хөгжлийн үзэл баримтлалын үндсэнд тулгуурлаж байна. 60 жилийн турш, Хятад болон дэлхийн олон орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа бүх талаар хөгжиж, дипломат харилцаа тогтоосон орны тоо нь шинэ Хятад улс байгуулагдах эхний үеийн 18-аас өнөөгийн 171 хүртэл нэмэгдэж, гадаад харилцаа нь эдийн засгийн гадаад харилцаа, соёлын гадаад харилцаа, боловсрол, шинжлэх ухаан техник, олон нийтийн зэрэг олон салбарт тэлэн өргөжиж, энх тайвны үзэл баримтлал нь гадаад харилцааны бүх үйл явцад нэвтрэн орсон байна.

     Хятадын эдийн засгийн хөгжлийн дагуу, "Хятадын заналхийлэл" гэдэг үг яриа ч гарч ирсэн байна. Хатагтай Чэнь Фэн-ин хэлэхдээ, энэ нь даруй дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ Хятад улс биеэ даасан энх тайвны гадаад харилцааны бодлогоо хэлбэрэлтгүй баримталж, энх тайван хөгжлийн замналыг баримтлан, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх өөрчлөлт нээлтийн стратеги хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэнд бүх улс оронтой найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхээ дахин нотолсны шалтгаан юм гэжээ.

     Өнөө, дэлхийд "Хятадын заналхийлэл" гэдэг үг яриа гарч байна. Том орны хөгжил цэцэглэлт нь олон улсын харилцааны зохицуулалт, эмх дэглэмийн өөрчлөлт болон олон асуудлыг буй болгодог болохоор "энх тайван" гэдэг үг нь хариулт өгч чадсан байна, тухайлбал бидний баримталж байгаа нь энх тайван хөгжлийн замнал юм. Хятад улс эсэргүүцэл хийхэд хүрвэл дэлхий хөгжиж чадахгүй, Хятад улс ч хөгжиж чадахгүй. Учир иймээс энэ үг нь маш чухал, мөн дэлхийд итгэл зориг олгосон байна. Тухайлбал бидний хөгжил нь дэлхийн эмх дэглэмийг нөлөөлөхгүй, бид энх тайвныг эрхэмлэдэг, бидэнд мөн энх тайван шаардагдаж байна гэж Чэнь Фэн-ин хэлжээ. \ Урьхан орчуулав \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе