• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зах зээлийн чиглэлийг баримтлан, ажлын байр дорвитой нэмэгдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-21 17:35:41

     Шинэ Хятад Улс байгуулагдсан 60 жилийн турш, ялангуяа өөрчлөлт нээлтийн 30 жилийн турш Хятадын засгийн газар боловсон хүчний ажлыг маш чухалд үзэж, боловсон хүчний ажил өрнүүн хөгжин, боловсон хүчний тоо ч тасралтгүй нэмэгдсэн байна. Өнөө Хятадад нүүрлээд байгаа ажлаар хангах асуудалд чиглүүлж, Хятадын Хүн хүчний эх баялаг болон нийгмийн баталгааны сайд Инь Вэйминь тун саяхан сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, зах зээлийн чиглэлийг баримталж, засгийн газрын ажлаар хангахыг ахиулах үүргийг бүрэн бадруулж, өнөөгийн адил бус хүмүүсийн ажлаар хангагдах асуудлыг зохицуулна гэжээ.

     Сайд Инь Вэйминь танилцуулж хэлэхдээ, шинэ Хятад Улс байгуулагдсан 60 жилийн турш Хятад Улс боловсон хүчин бэлтгэх, сонгон дэвшүүлэх, урамшуулах асуудал дээр тогтолцоо болон механизмын талаар тасралтгүй шинийг үүдэн, боловсон хүчний ажил маш их амжилт олж, 2008 оны эцсийн байдлаар төрөл бүрийн боловсон хүчин 140 саяд хүрсэн байна гэжээ. Хятадын боловсон хүчний ажлын өөрчлөлт хөгжлийн түүхийг ярих үед Инь Вэйминь хэлэхдээ,

     "Хамгийн чухал нэгэн үе шат бол 2002 оноос хойш буюу ХКН-ийн 16-р их хурлаас хойш бүх Хятадын боловсон хүчний ажлын анхдугаар хурлыг хуралдуулж, " боловсон хүчний эх баялаг бол хамгийн чухал эх баялаг" гэсэн онолыг дурдаж, боловсон хүчний хүчирхэг орны стратеги хэрэгжүүлэхийг дурдаж, "нам боловсон хүчнийг удирдах" зарчмыг дурдаж, боловсон хүчний ажлыг урагш ахиулсан байна" гэжээ.

     Нийгмийн хөгжил болон боловсон хүчний ажлын өөрчлөлтийн дагуу боловсон хүчний бүхэл цогцын бодит хүчин чадал тасралтгүй нэмэгдэж, үзэл танил ч маш их өөрчлөгдсөн байна. 2003 онд хуралдсан бүх Хятадын боловсон хүчний ажлын анхдагч хурал нь боловсон хүчний стандартыг цоо шинээр тогтоосон байна. Инь Вэйминь хэлэхдээ, 

      "Өнгөрсний боловсон хүчний ухагдахуун нь өнөөгийн байдалд нийцэхгүй болжээ, өнгөрсөнд зөвхөн суралцсан намтар, байр суурийг нь үздэг байсан бол боловсон хүчний шинэ ухагдахуун нь эдийн засаг нийгмийн хөгжил дунд хүний гүйцэтгэх үүргийг чухалчлах болсон байна" гэжээ.

     Инь Вэйминь хэлэхдээ, боловсон хүчний стандартын шинэ тогтоол нь боловсон хүчний ухагдахуун, цар хүрээг ихээр өргөтгөсөн байна гэжээ.

     Боловсон хүчний тоо тасралтгүй нэмэгдсэнээр гэр бүл бүхэн ажлаар хангагдах асуудалд тулгарчээ. Инь Вэйминь хэлэхдээ, 2009 оны ажлаар хангагдах ёстой хүний ерөнхий тоо 24 саяыг давсан байна. Бүх жилийн шинэ ажлын байрын ерөнхий хэмжээ нь зөвхөн 12 сая орчим байж, хөдөлмөр хүчний нийт хэмжээ нь хэрэглэх хэмжээнээс хол давж, өнөө болон хойшдын хэсэг хугацаанд Хятад Улс ажлаар хангах хүнд хэцүү байдалд тулгарсан хэвээр байх болно гэжээ.

     "Ажлаар хангах асуудлыг зохицуулахад юуны өмнө зах зээлийн чиглэлийг баримталж, зах зээлээр дамжин эх баялгаа хуваарилах хэрэгтэй. Хоёрт, засгийн газрын ажлаар хангахыг ахиулах хариуцлага. Даруй бодлого тогтоох, орчноор хангах, үйлчилгээгээр хангах зэрэг болно" гэжээ. 2008 оны эцсээс 2009 оны эх болтол банк санхүүгийн хямрал нь Хятадын ажлаар хангагдах байдлыг нөлөөлсөн байна. Ажилгүйдлийн хэмжээ сүүлийн дөрвөн жилээс хол давж, 4.3% хувьд хүрчээ. Олон тооны ажилчин тариачин арга бус нутаг бууцгаасан байна. Энэ байдлыг харгалзан Хүн хүчний эх баялаг болон нийгмийн баталгааны яам "багц арга хэмжээ" авч, дараалан долоон төрлийн бодлого тогтоож, ажлаар хангахыг дорвитой ахиулсан байна. Гол болох бодлого гэвэл бэрхшээлд тулгарсан аж ахуйн нэгжийн тогтвортой ажлаар хангахад тусална, нааштай арга хэмжээ авч бие даан ажил эрхлэхийг урамшуулна, ажил мэргэжлийн тусгай сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, дээд сургууль төгсөгчдийн ажлаар хангагдахыг ахиулах ажиллагааг өрнүүлэх, бэрхшээлд тулгарсан хүнд туслах ажиллагаа өрнүүлэх зэргээр дамжин адил бус хүмүүсийн ажлаар хангагдах асуудлыг зохицуулсан байна.

     Хүн хүчний эх баялгаас гадна нийгмийн баталгааны ажил нь ард иргэдтэй нягт холбоотой юм. 2009 оноос эхэлж, шинэ хэлбэрийн хөдөө тосгоны нийгмийн асрамж даатгалын цэгийг анхлан байгуулж, тариачдыг асрамж баталгааны системд оруулна гэж Хятадын Төрийн Зөвлөл шийдсэн байна. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе