|
|
||
Хятадын Төвдийн өнөөгийн байдал тэрчлэн хөгжлийн хэтийн төлөв болоод хамтын ажиллагааны боломж тохиолыг танилцуулахыг зорьсон "Хятадын Төвдийн хөгжлийн чуулга уулзалт" 22-ны өдөр Италийн нийслэл Ром хотод нээгдсэн байна. 21-ний өдөр болсон мэдээ нийтлэх хурал дээр ТӨЗР-ны даргын орлогч Дөүтөү дотоод гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан Төвдийн өнөөгийн байдлыг танилцуулж, Төвд өнөө хөгжлийн хамгийн сайн цаг үедээ ороод байна гэжээ.
Мэдээ нийтлэх хурал дээр Дөүтөү юуны өмнө сэтгүүлч нарт Төвдийн үндсэн байдал, онцгойлон ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жил туршийн Төвдийн хөгжлийн замналыг танилцуулсан бөгөөд их олон үнэн бодитой тоо баримтаар Төвдийн хөгжлийн ололт амжилтыг танилцуулсан байна.
"50 жилийн хөгжлийн явцад Төвд хоёр дэвшлийг биелүүлсэн, нэг нь бол нийгмийн тогтолцооны өөрчлөлт дэвшил. 1959 оноос өмнө Төвд Европын дундад зууны үеийн байдлаас ч балар харанхуй Феодалын хамжлагын тариачны нийгэмд оршиж байсан. 1959 онд ардчилсан өөрчлөлт хийсний дараа Төвд нь шууд социалист нийгэмд дэвшин орсон байна. Хоёрт нийгэм, эдийн засгийн дэвшил болно. Энэ нь ядуу хоцронгуй Төвдөд чинээлэг нийгмийн хөгжлийн байдлыг бий болгож өгсөн юм. 1959 онд Төвдийн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ нь 174 сая юань байсан бол 2008 он гэхэд 39 тэрбум 500 сая юань болж, 1959 оныхоос 66 дахинаар нэмэгдсэн байна" гэжээ.
Дөүтөү танилцуулахдаа, өнгөрсөн оны Лхас хотод гарсан 3-р сарын 14-ний хэрэг нь Төвдийн өнөөгийн тогтвортой байдлыг нөлөөлсөн төдийгүй, мөн Төвдийн эдийн засгийн хөгжлийг нөлөөсөн юм. 3-р сарын 14-ний хэрэг гарсны дараа Төв Засгийн газрын удирдлагатайгаар орон нутгийн засгийн газар цаг тухайд нь эрс шуурхай арга хэмжээ авч Лхас хотын үйлдвэрлэл болон амьдралын хэвийн дэглэмийг даруй түргэн сэргээж, Төвдийн хөгжлийн нааштай байдал нь өөрчлөгдөөгүй юм. Өнгөрсөн онд Төвдийн GDP нь мөн 10.1 хувьд хүрч, тариачдын хүнд тутмын дундаж орлогын хэмжээ 3176 юаньд хүрч, 2007 оныхоос 13.6 хувиар өсөн нэмэгдсэн байна гэжээ. Төвдийн энэ оны хөгжлийн байдлаар Дөүтөү хэлэхдээ,
"Энэ оны өсөлтийн хурд нь нэн түргэн байж болзошгүй, иймээс 10 хувийн өсөлтийг баталгаажуулж, 12 хувийн өсөлтийг эрэлхийлж, онцгойлон аялал жуулчлалын ажил төрлийн хөгжлийн байдлыг хэвээр байлгах бол бидний энэ оны зорилт болох юм. 2007 онд Төвдөд жуулчилсан дотоод гадаадын жуулчдын тоо 4 саяд хүрч, 2008 онд 3-р сарын 14-ний хэргийн нөлөөгөөр ихээр буурсан боловч, энэ жилийн 1-ээс 9-р саруудад Төвдөд жуулчилсан хүн давхардсан тоогоор 4 сая 750 мянгад хүрсэн байна. Тийм ч учраас өнөөгийн Төвд амар амгалан, эдийн засаг нь хөгжсөн, үндэстнүүд эв нягтралтай, нийгэм хөгжсөн, ард иргэд амар тайван аж төрсөн нааштай хөгжлийн байдалд орсон байна. Төвд хөгжлийн хамгийн сайн цаг үедээ оршиж байна гэж хэлж болох юм " гэжээ.
Төв засгийн газраас Төвдийн эдийн засгийн хөгжилд үзүүлж байгаа хөнгөлөлттэй бодлого болон Төвдийн гадаадад нээлттэй байлгах тухай Италийн Мэдээний Агентлагийн сэтгүүлчийн асуултад Дөүтөү хариулж хэлэхдээ:
"Төвдийн хөгжлийг Төв засгийн газар ихээхэн чухалд авч үзэж байна. Өнгөрсөн хэдэн жилд Төв засгийн газар Төвдийн эдийн засгийн хөгжлийн талаар 40 гаруй хөнгөлөлттэй бодлого боловсруулан хэрэгжүүлж, эдгээр бодлого нь татвар, банк санхүү, зээл болон ажил төрлийн хөгжлийг урамшуулах зэрэг олон салбарыг хамарсан байдаг. Төвдийн эдийн засаг бол нээлттэй эдийн засаг, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүд Төвдөд ирж хөрөнгө оруулж хөгжихийг бид баярлан угтаж байна. Эдүгээ гадаадын аж ахуйн нэгжүүд нэгэнт Төвдөд ирж хөрөнгө оруулж байна, Лхас хотын шар айргийн үйлдвэр бол даруй гадаадын хөрөнгө оруулалттай компани болох юм" гэжээ.\Хүчит орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |