• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн мэдлэгийн уралдааны шагналыг Бээжинд гардуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-28 10:31:39

     ХОУР-ийн дэлхийн хэмжээнд зохион явуулсан "Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн" мэдлэгийн уралдааны тэргүүн байрын шагнал гардуулах ёслол 27-ны өдөр Бээжинд болов. Америк, Франц зэрэг 10 гаруй орны 10 сонсогч тэргүүн шагнал хүртэж, Хятад улсад айлчлах эрхээр шагнуулжээ.

     ХОУР энэ жилийн 6-р сараас дэлхийн хэмжээнд "Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн" мэдлэгийн уралдаан зарлаж, 53 хэлний радио, сүлжээ зэрэг хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш явж ирсэн замнал тэрчлэн хятад хүмүүсийн нийгмийн амьдрал, үзэл баримтлалд гарсан өөрчлөлтийг төвлөрүүлэн танилцуулсан байна. Уралдаан 3 сар үргэлжилж, 142 улс орон , бүс нутгаас 650 мянган хариулт хүлээж авсан байна.

     Энэ удаагийн мэдлэгийн уралдаан олон орны сонсогчдод Хятад улсын хөгжлийг ойлгох сайхан боломж олгосон гэж шагнал хүртэгсэд мөн өдрийн шагнал гардуулах хурал дээр илэрхийлсэн байна. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе