• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ой"-д холбогдуулан бүх дэлхийн хэмжээнд зохиосон мэдлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Бээжинд болов

CRI       (GMT+08:00) 2009-10-28 17:13:22

      ХОУР-ын "Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ой"-д холбогдуулан бүх дэлхийн хэмжээнд зохиосон мэдлэгийн уралдааны онц зэргийн шагнал авагсдад шагнал гардуулах ёслол 27-ний өдөр Бээжинд болов. Адил бус орноос ирсэн 10 сонсогч шагнал хүртэж, Хятад улсад танилцан айлчлах аз тохиосон байна. Энэ удаагийн зохиосон мэдлэгийн уралдаан нь олон орны сонсогчдод Хятадын хөгжлийг ойлгох сайн сайхан аз тохиол олгосон байна гэж шагнал хүртсэн сонсогч үзсэн байна.

     Алтан намрын цагт Бээжин хот урин дулаан байж, ХОУР-ын "Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ой"-д холбогдуулан бүх дэлхийн хэмжээнд зохиосон мэдлэгийн уралдааны онц зэргийн шагнал авагсдад шагнал гардуулах ёслол Бээжингийн Дио юй тай төрийн зочид буудалд жавхаа төгөлдөр болов. Мэдлэгийн уралдаанд оролцсон Америк, Франц, Итали, Япон, Шри-ланк, Малайз, Иран, Афганистан, Серби болон Унгар зэрэг орны 10 сонсогч шагналын хүндэт жуух бичиг гардав. Шагнал хүртсэн сонсогчийн төлөөлөгч, Малайзын хатагтай Винти Вакир хэлэхдээ:

     "Энэ удаа зохиосон "Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ой"-д холбогдуулан бүх дэлхийн хэмжээнд зохиосон мэдлэгийн уралдаан нь адил бус орноос ирсэн сонсогчдын найрамдлыг гүнзгийрүүлсэн байна. Үүнээс өмнө нь бид зөвхөн мянган газрын тэртээгээс ХОУР-ын нэвтрүүлгийг сонсож байж Хятад улсыг ойлгодог байсан. Энэ үйл ажиллагаа нь шагнал хүртсэн бүх сонсогчдод Хятад улсыг ойлгох зайг ойртуулсан байна" гэжээ.

      Энэ удаагийн мэдлэгийн уралдааныг энэ оны 6-р сард эхлүүлсэн юм. 53 төрлийн хэлний радио, Онлайн, түүнчлэн зураг бичлэг, үсэг бичиг, дуу хөгжим, телевиз зэрэг олон төрлийн хэлбэрээр, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жил турших хөгжлийн замнал түүнчлэн Хятадын хүн ардын нийгмийн амьдрал хийгээд үзэл санааны өөрчлөлт зэргийг төвлөрүүлэн харуулсан байна. Уралдааныг 3 сар үргэлжлүүлж, гадаадын сонсогчид идэвхтэй оролцож, нийт 142 орон болон бүс нутгийн 650 мянган хариулт хүлээн авсан байна.

      Хятадын олон улсын радиогийн дарга ноён Ван Гэн Нянь танилцуулан хэлэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш ХОУР-гийн хөгжил мөн баялаг амжилттай байгаа юм. Өнөөгийн байдлаар, ХОУР нь 59 төрлийн хэлээр гадаадад мэдээлэл хийх чадавхтай болж, шугамын радио, онлайн, үсэг бичиг, дуу хөгжим, дүрс бичиг зэрэг орчин үеийн, ерөнхийлсөн, шинэ хэлбэрийн нэвтрүүлгийн олон хэлбэрээр мэдээлэл хийж байгаа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хөгжсөн байна гээд, олон улсын радиогийн олон программ дотор мэдлэгийн уралдаан нь сонсогчдын таашаалыг хамгийн их хүлээсэн нэвтрүүлгийн хэлбэр нь болсон байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, мэдлэгийн уралдааны нэвтрүүлгийг зохион явуулсан 20 жилийн туршид ХОУР болон дэлхийн олон орны сонсогчидтой харилцаж, хэлхээ холбоо тогтоон харилцах үр ашигтай арга хэлбэр нь болсон юм. Мэдлэгийн уралдаанаар дамжин нэн олон сонсогчид Хятад улсад анхаарлаа хандуулах болсон төдийгүй, Хятад болон дэлхийн улс түмэн хоорондын найрамдлыг уламжлах иргэдийн элч бий болгон бүрдүүлсэн байна гэжээ.

      Хятадад үзсэн харсан сонссон дуулснаа өөр өөрийн улс орондоо аваачиж, Хятад улс болон ХОУР-д анхаарлаа үргэлжлэн нэн илүү хандуулаарай гэж дарга Ван Гэн Нянь уралдаанд байр эзэлсэн сонсогчдод хүссэн байна.

      Шагналт байр эзэлсэн Америкийн сонсогч Бертлан Жосеп Жаради сурвалжлагчид хэлэхдээ, эх орондоо буцсаны дараа найз нөхдөдөө Хятадыг тал бүрээр танилцуулах болно гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, миний найз нар Бээжингийн Тянь Ань Мэнний талбайг л мэддэг, бас Урт Цагаан хэрэм байна гэж мэддэг. Би Америктаа харьсны дараа Хятадын талаар нэн их зүйлийг танилцуулах болно гэжээ.\Номин орчуулав\ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе