• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн яармагт оролцох нь хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж байгаагийн илрэл

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-11-10 09:56:11

      Шанхайн дэлхийн яармагт оролцох нь Америк, Хятад хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж байгаагийн илрэл юм гэж Америкийн Төрийн департаментын олон улсын хамтын ажиллагааны түншийн тусгай төлөөлөгч Елизабез Баглей 9-ний өдөр онцолжээ.

      Америк Шанхайн дэлхийн яармагт оролцох үйл хэргээр мөн өдөр Америкийн Төрийн департаментад болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ, Америк Шанхайн дэлхийн яармагт оролцох талаар Хятад улс ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж, зөвхөн Америк яармагт оролцох явдал нь Америк, Хятадын харилцаа болон "худалдааны дипломат харилцаа" нь нааштай хөгжлийн явцдаа байгаагийн "хамгийн чухал гэрч" болох юм гэжээ.

      Елизабез Баглей хэлэхдээ, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ сарын 15-ны өдөр Хятад улсад айлчлах үеэр Шанхайд очиж тэнд болох дэлхийн яармагийн Америкийн үзэсгэлэнгийн талбай заалтай танилцана гэжээ.

      Америкийн Төрийн департамент үүнээс өмнө мэдэгдэл нийтэлж, яармагт оролцох боломж тохиолыг ашиглан Америк, Хятад хоёр орны ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлж, хөгжлийн талаарх Америкийн байр суурь болоод Америк, Хятадын харилцааны талаар хийсэн нааштай амлалтыг тусган харуулах болно гэж тэмдэглэжээ.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе