• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармаг итгэл зоригийг нэгтгэж, хамтаар хөгжихөд тус дөхөм үзүүлэх өвтэгш цуглаан болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-11-12 17:16:00

     Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны өдөр Бээжинд Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн олон улсын 7-р чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож үг хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг итгэл зоригийг нэгтгэж, хамтаар хөгжихөд тус дөхөм үзүүлэх өвтэгш цуглаан болно гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг нь дэлхийн олон орон, олон улсын байгууллага болон аж ахуйн нэгжид шинэ бүтээлээ харуулах тавцан, солилцоо хамтын ажиллагааны тавцан болж, олон орон болон аж ахуйн нэгжийнхэнд бие даан шинийг санаачлан бүтээхийг баримтлахын зэрэгцээ олон улсын шинжлэх ухаан техникийн эх баялгийг өргөнөөр ашиглаж олон хэлбэрээр шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа өрнүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.

       Тэрээр цохон тэмдэглэхдээ, дэлхий ертөнц одоо яг их хөгжил, их өөрчлөлтийн үед байж, нээлттэй хамтран ажиллах, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт болно. Олон улсын банк санхүүгийн хямрал, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, үр тарианы аюулгүй байдал, цөмийн зэвсгийн дэлгэрэх заналхийлэлтэй хамтаар тэмцэх зэрэг дэлхийн чанартай сорилтын нөхцөлд Шанхайн дэлхийн яармагийг амжилттай зохион байгуулах нь бидний итгэлээ бататгаж, нийтлэг ойлголтоо нэгтгэн, дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахад маш чухал бодит ач холбогдолтой юм гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе